ТУУГИЙ - Шинэ бичлэгүүд http://tlg.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Mon, 16 Nov 2009 19:20:41 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Нийгмийн амьтад мөн үү?]]> http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=302949  Сүүлийн үед нэг юманд эргэлзээд байх боллоо. Монгол хүн ер нь нийгмийн амьтан байж чадах уу? Эсвэл эхнээсээ дуустлаа малынхаа арьсыг буруу харуулж нөмөрчхөөд нүүдэллэж явах ёстой хүмүүс үү гэж.

 2.7 сая хүн амтай 1.5 сая км.кв газар нутагтай Монголчууд бид 21. зуунд ганцхан жижигхэн! хотдоо ингэж  багтаж ядан амьдрах олон л шалтгаан байгаа байх. Гэхдээ энэ удаа арай өөр талаас нь харж бичье гэж бодлоо.

 Нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг хот маань жинхэнэ хот гэсэн утгаараа хөгжих нь битгий хэл оршин тогтноход бэрх боллоо. Хот хамгийн түрүүнд иргэдийнхээ эрүүл амьдрах орчин, аюулгүй байдлыг бүрдүүлж өгөх ёстой. [...]]]> Mon, 16 Nov 2009 19:20:41 +0800 http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=302949 <![CDATA[Баг болон түүний гишүүдийн үүрэг]]> http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=300432 Залуусаа багаар ажиллаж сурцгаая гэдэг үгийг би хэлэх дуртай, блогийн маань нүүрэн дээр ч уриа нь байгаа.

 Багаар ажиллаж сурснаар ямар амжилтад хүрэх талаар өмнөх бичлэгүүддээ оруулж байсан. Одоо тэгвэл энэ амжилттай багийг яаж бүрдүүлэх, зохион байгуулах талаар ярих хэрэгтэй болвуу.

 Хамгийн түрүүнд багийн гишүүдийг сонгож, гүйцэтгэх үүрэгийг нь зөв тодорхойлох шаардлага гарна. Энэ талаар Belbin гэдэг хүн ном бичсэн байх юм. Ерөнхий санаа тодорхойлолтуудыг нь доор сийрүүлье.

Та багаар ажилладаг мөртлөө багтаа яг ямар үүрэг гүйцэтгээд байгаагаа сайн ойлгоогүй(шинэ санаа оноо их гаргадаг, гэхдээ түүнийгээ дуусгаж чаддаггүй эсвэл бусдыг зохицуулж хувиарлах, алдааг хянаж засах...) явж байвал Белбиний гаргасан дараах ангилал тус болох байх. [...]]]> Fri, 13 Nov 2009 19:25:30 +0800 http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=300432 <![CDATA[Мэдэхгүй бол ядаж дуугүй байгаач!]]> http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=284327 Хүний амьдарч буй нийгэмд мэддэггүйгээ мэддэггүй хүмүүс хамгийн аюултай гэж үздэг.

 Тэдгээр хүмүүсийн тоонд ЭМЯ-ны сайд С. Ламбаа, дэд сайд Ж. Цолмон нар орж байгаа юм. Учир нь эдгээр этгээдүүд дэлхий нийтээр тархаад байгаа H1N1 вирус болох гахайн ханиадны талаар "зүгээр л ханиад, сүржигнээд байх зүйлгүй, тусцан байхад гэмгүй" гэх мэт худал, мэргэжлийн хувьд асар хариуцлаггүй мэдэгдэл хэдхэн хоногийн өмнө хийж байсан. Одоогийн байдлаар 4 хүний амь нас хохирч, 374 хүн халдвар аваад байгаа энэ ноцтой халдварт өвчний талаар цагаа олоогүй тэр тусмаа эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа хүмүүсийн хувьд байж боломгүй хариуцлаггүй мэдэгдэл хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй юмаа гэхэд нийт иргэддээ залруулга хийх ёстой гэж бодож байна. [...]]]> Tue, 27 Oct 2009 22:40:36 +0800 http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=284327 <![CDATA[Баасан болжээ.]]> http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=281496   Өнөөдөр чинь Банжиг Гоготой шинээр бичлэг оруулахад тун сайн өдөр юм байх. Тэгээд яаж зүгээр суухуу гээд баасангийхаа буухиаг үргэлжлүүлж байна.

Бааранд нэг залуу хүүхэнийг ингэж найрч байна гэнээ.
"Бүсгүй та надтай илбэ хийхүү?"
Хүүхэн: Ямар?
Залуу: Манайд очоод би таньтай унтаад дараа нь та алга болно.

**************************************************************************************************************** [...]]]> Fri, 23 Oct 2009 18:31:27 +0800 http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=281496 <![CDATA[Монгол залуусын потенциал]]> http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=279694 Харьд явж эрдэм сурсан нь гэдэг бичлэгээ үргэлжлүүлж байгаан.

 Хэлний бэлтгэл гэж газрын тухай дурдаад өнгөрсөн. Энэ удаа тэр сургуулийн талаар болон тэнд сурч байсан олон үндэстний талаар арай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

 Бидний сурч байсан хэлний сургууль нь Карлын Их Сургуулийн/1348 онд байгуулагдсан европын хамгийн эртний их сургуулиудын нэг/ салбар бөгөөд 10000 гаран хүн амтай жижигхэн цэвэрхэн хотод байрладаг. Эндхийн хаад ноёдууд амьдарч байсан, дараа нь дайны үед Германы СС-хан хүртэл хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байсан эртний цайзад сургууль маань байдгийг олж мэдээд ихэд сонирхолтой санагдаж билээ. Доор зурган дээр харагдаж байна.

 Рашаан сувиллын хот болохоор цэвэрхэн, цэцэг навч болсон цэцэрлэг ихтэй, ер нь амралтын газар ирцэн юм шиг л санагдаж байлаа. Хүмүүс нь хөгшчүүл голдуу, ааш зан сайхантай, энд тэнд орж гарах болгондоо мэндлээд л инээмсэглээд ер нь дажгүй шүү. [...]]]> Wed, 21 Oct 2009 16:00:11 +0800 http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=279694 <![CDATA[Шилдэгийн шилдэг?]]> http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=275361   Монголд удахгүй хуучин оноо үдэж оны шилдгүүдээ шалгаруулж эхэлнэ.

Шилдгүүдээ шалгаруулж дуусаад шилдэгийн шилдгүүдээ гаргаж ирнэ.

 Оны шилдэг ажилчин, санхүүч, менежер, дарга, цэвэрлэгч, манаач гээл явна шүүдээ.

Аль эрт коммунизмтэйгээ дуусах байсан энэ шагнал, цол хэргэм, одон медалийн даллага одоо байх хэрэгтэй ч юмуу мэдэхгүй юм. [...]]]> Mon, 12 Oct 2009 23:30:26 +0800 http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=275361 <![CDATA[Бүдүүлэг араншин]]> http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=269168 Энийг бичье гээд бодоод яваад байсын, өнөөдөр бичиж санаагаа амраая.

Хөөш, Хүүе гэдэг бүдүүлэг үгнүүдийг хөгшин залуу, боловсролтой боловсролгүй хэрэглэх юм.

 Зүгээр л хүн дуудахдаа хөөш...  Дургүй нь хүрээд зодоон цохион хийх гээд дуудаж байгаа бол ойлгожийно. Тэрнээс зүгээр хүн дуудахдаа эдгээр үгийг хэрэглэдэг бол асар бүдүүлгээ харуулж байгаам шүү дээ. [...]]]> Thu, 01 Oct 2009 17:17:42 +0800 http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=269168 <![CDATA[Баасан болчихож...]]> http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=263184 Амралтад тань зориулаад хэдэн хошигнол оруулъя.

 Шинэхэн гэр бүл болсон айлын эзэгтэй нэгэн хайрцгийг авдрандаа хийгээд энийг хэзээ ч онгойлгож болохгүй шүү гэж нөхөртөө захижээ.

Нөхөр нь ч үнэнч байж 40 жилийн дараа тэсэлгүй онгойлгож харжээ. Тэгтэл дотор нь 3 пиавны хоосон шил, 10000$ хэдэн задгай цэнттэй байхыг хараад ихэд гайхжээ.

Орой ресторанд лаа асаан романтик байдалд хооллож байгаад эхнэрээсээ асуужээ. Би хэлсэн амандаа хүрч өдийг хүртэл хайрцгийг чинь онгойлгоогүй харин өнөөдөр тэсэлгүй үзлээ. Дотор нь байгаа зүйлийг тайлбарлаж өгнүү гэхэд

Эхнэр: би чамайг араар тавих болгондоо нэг шил пиво уугаад шилийг нь хийдэг байсан юм.

Нөхөр: энэ олон жил, мөн ч их гадуур дотуур ажлаар явж байсан. Хэрвээ 3 хан удаа араар тавьсан бол гайгүй байна даа уучилж болох юм гэж бодоод, харин тэр 10000$ ямар учиртайг асуухад [...]]]> Fri, 18 Sep 2009 15:49:49 +0800 http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=263184 <![CDATA[Харьд эрдэм сурхаар явсан нь]]> http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=261843  Анх 1-р курсээ төгсөөд гадаад явж сурах бодол толгойноос салахаа байлаа. Олон шалтгаан байсан л даа. Гэхдээ хамгийн түлхэц болсон зүйл бол би энд юу сураад байнаа, энэ сургуулийг төгсөөд ямархуу боловсон хүчин болох вэ гэдэгтээ сэтгэл дундуур байсан явдал.

 Уул нь дунд сургуулиа төгсөөд ТИС-н дуртай хувиарыг авах эрхээр шагнуулаад өөрийн хамгийн сонирхолтой гэсэн ангидаа орсон юм. Их эрч хүчтэй, урам зориг дүүрэн орж ирээд яваандаа унтарсандаа. Тэмпэнд нь орцон гэхүүдээ, шалгалтын урд өдөр лекцээ харж байгаад л өгчихдөг, шинэ юм сурч хийх боломжгүй, 80-д оны лаборатори, сурах бичиг. Сургуулийн номын сан гэж арай л газар байсан санагддын, хайж хайж нэг орос хэл дээр материал олно доо. Ямар одооных шиг Гүүгле, Вики 2 ах байсан биш. Сургуулиа муулах гэсэн биш ерөөсөө байгаа нь л энэ. Хамгийн сонирхолтой зүйлүүд нь сургууль болон гадуур зохиогдож буй урлаг соёл, спортын арга хэмжээнүүдэд оролцож ангиараа зугаалж наадах байсан даа. хэхэ одоо ч тийм байгаа байлгүй.

  Тэгээл хэлээ сайжруулангаа энд тэндхийн сургуульд конкурс, апликэшн өгч яваад Чех, Турк 2-н аль нэгийг нь сонгох болов. Сонголт хийхэд хэцүү байгаагүй учир нь Турк улс лалын шашинтай, стипэнд багтай, ажил хийх боломжгүй, эрэгтэй эмэгтэйгээр нь тусдаа байлгадаг, оюутны байрандаа хоол хийж идэж болдоггүй гээд л олон дутагдалтай санагдаад бас Чехд ирсэн хойноо дуртай мэргэжлээ сонгож болдог гэж сонсоод наашаа ирсэн юм.

 Тэр үед 19 настай залуу гадаад паспорт, онгоцны билетээ хэдэн ногоонтой өвөртөлчихсөн чэмдамаа аваад гэрээсээ явж байхдаа их амьдралд хөл тавин, өрх тусгаарлаж байгаагаа хараахан ухаарч амжаагүй байлаа. [...]]]> Tue, 15 Sep 2009 19:28:40 +0800 http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=261843 <![CDATA[Хөгтэй юм ч болхымаа (баасанд)]]> http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=254404 Зарим нэг хүн шаргуу шаардсаны үндсэнд амралтын өдрүүдийн хошигнолоо орууллаа.

Би эргэж ирнэ гээд нэг хүн явсан ирж бичлэгээ уншаарай.

Эмэгтэйчүүдээ гэж...

Гэр бүлд болдог харилцан яриа /Э - Эхнэр, Н - Нөхөр/ [...]]]> Fri, 04 Sep 2009 21:55:11 +0800 http://tlg.blog.banjig.net/post.php?post_id=254404