Хүний амьдарч буй нийгэмд мэддэггүйгээ мэддэггүй хүмүүс хамгийн аюултай гэж үздэг.
Тэдгээр хүмүүсийн тоонд ЭМЯ-ны сайд С. Ламбаа, дэд сайд Ж. Цолмон нар орж байгаа юм. Учир нь эдгээр этгээдүүд дэлхий нийтээр тархаад байгаа H1N1 вирус болох гахайн ханиадны талаар "зүгээр л ханиад, сүржигнээд байх зүйлгүй, тусцан байхад гэмгүй" гэх мэт худал, мэргэжлийн хувьд асар хариуцлаггүй мэдэгдэл хэдхэн хоногийн өмнө хийж байсан. Одоогийн байдлаар 4 хүний амь нас хохирч, 374 хүн халдвар аваад байгаа энэ ноцтой халдварт өвчний талаар цагаа олоогүй тэр тусмаа эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа хүмүүсийн хувьд байж боломгүй хариуцлаггүй мэдэгдэл хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй юмаа гэхэд нийт иргэддээ залруулга хийх ёстой гэж бодож байна. Ард иргэдээ урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхууралахын оронд ийм хариуцлаггүй мэдэгдэл хийсэн нь энэ халдварт өвчнийг цаашид тархах процессыг түргэтгэсэн байж болох магадлалтай.
Зарим нэг блогчдын санаачлагаар маск тараах ажлыг хийсэн хүмүүсдээ талархаж байна. Мөн мэргэжлийн дагуу Мэдикал маань блогтоо урьдчилан сэргийлэх талаар хэрэгтэй мэдээлэл оруулсан байгаа.
Арав гаран сая хүн амтай Чех улсад энэ өвчнөөр анхны хүн өчигдөр нас бархад тухайн эмнэлэгт онцгой байдал тогтоож, даруй зохих арга хэмжээнүүдийг авч байна. Өвчний эсрэг вакцинжуулах ажил аль эртнээс явагдаж байгаагаас гадна өвчин туссан үед хэрэглэх антибиотикыг нөөцөлсөн байна.
Гэтэл манайд эрүүл мэндийн дэд сайд нь наад чинь зүгээрээ ухааны юм хуцаад сууж байдаг. Ажлаа мэдэхгүй бол ядаж дэлхий дахины мэдээ үзээч, чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөч гэж хэлмээр байна.
За тэр баларсан хүмүүс яахав, H1N1 virus - н талаар блогтоо товчхон хэрэгтэй мэдээлэл оруулъя гэж бодлоо.
Гахайн ханиадны шинж тэмдэг:
халуурах, ядрах, хоолонд дургүй болох, ханиалгах, хамар шархирч нус гоожих, хоолой өвдөх, бие тавгүйрхэх, бөөлжих, суулгах, хүндэрвэл уушги хатгах, амьсгалын горим алдагдах
Эмчийн зайлшгүй тусламж авах хүүхдэд илрэх шинж тэмдэг:
Түргэссэн, хүндрэлтэй амьсгалах,
Арьс хөхрөх,
Халуурах үед арьсан дээр жижиг толбо гарах
Насанд хүрсэн хүнд илрэх шинж:
Түргэссэн, хүндрэлтэй амьсгалах, гэдэс болон цээжин хэсэгт хөндүүрлэх, толгой эргэх, бөөлжих,
Вирус нь хүнээс хүнд найтаах, ханиалгахад хамгийн их халдах магадлалтай. Түүнээс гадна вирустэй биетэд хүрсэн гараар дамжин ам хамарт халдварлан өвчлөх боломжтой.
Гахайн махнаас халдахгүй бөгөөд 65°C-с дээш темпартурт устана. Вирус нь биеэс гадуур хоёр болон түүнээс дээш цаг амьдрах боломжтой.
Хамгаалах:
Хамгийн чухал арга бол гараа бүлээн усаар савандаж 15-20 секунд угаах
Сайн унтаж амрах, хөдөлгөөн хийх, стрэссэнд орохгүй байх, их хэмжээний шингэн уух, вирустэй байж болох газруудад хүрэхгүй байх,
Ханиаж найтаахдаа хамар амаа салфэткээр таглах, хэрэглэсэн салфэткээ хогийн саванд хаях!, ханиаж найтаавал гараа угаалгүй нүд болон ам хамартаа хүрэхгүй байх
Диагноз:
Хамгийн их халдвартай байх өвдсөнөөс хойших 4-5 хоногт амьсгалын замаас шинжилгээ авах
Эмчлэх:
TAMIFLU, RELENZA нэртэй вирусийн эсрэг эмүүд нь бие дэх вирусийн тархалтыг зогсоож, хүндрэхээс хамгаална. Гэхдээ урьдчилан сэргийлж эдгээр эмийг ууж болохгүй гэдгийг анхааруулж байна. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Нэг иймэрхүү эм байгаа зургийг нь хараад аваарай.
Тамифлу энд 1000 орчим Kрон буюу Монгол төгрөгт шилжүүлбэл 80000 төг-р зарагдаж байна.
Залуучууд минь тэр Ламбаагийн Цолмонгийн бэлэг дэмбэрэлтэй үгэнд итгэлгүй ариун цэврээ сайн сахиж, ажил амралтаа зохицуулаарай.

Сэтгэгдэлүүд:
Солонгост л гэхэд байрны оюутнуудаа орой болгон халуун үзээл , бүх газар спирттэй гар ариутгагч тавиад , вакцинууд ч хийгдээл байна ш дээ
тэр хооёрыг чинь би бас өнөөдөр жаахан гоочилж орхисон... үнэндээ бол удргүй хүрээд....
Фриймэн - арай ингэж ажлаа хийж болохгүй шүүдээ.
мардай - 5 болцнуу, үнэндээ 5 хүний амин дээр дэнчин тавсан мэдэгдэл болсон гэчихвэл буруутахгүй байх. Болгоомжтой байгаарай Монголчууд минь, бид цөөхүүлээ шүү.
Лэна - анха
Голчлон жирэмсэн эмэгтэйчүүд мөн нярай хүүхдүүдэд хийнэ гэсэн юмсан зараад заваараад байх вий дээ...яасан хэцүү юм бэ
Ер нь тэгээд дор бүрнээ олон нийтийн газраар их явалгүй, амьсгалын замаар халдах тул биеийн эсэргүүцлээ дархлаажуулах хамгаалах хэрэгтэй гэсэн шүү дээ
Ханиадтай хүмүүс их байнаа, яджээхад утаа нь эхэлчихсэн, санаа зовоод байхым даа гэж
Анха дор бүрнээ л сэрэмжтэй байх хэрэгтэй.
Бадман - бид яаж ч чадахгүй. Өөрийн гэсэн ухаантай л байх хэрэгтэй.
Аниргүй - угаасаа улирсан баларсан улсууд.
Хэдүүлээ л дор дороо хичээгээд явах нь зөв болвуу.
Цолмон гэдэг нь ламбаагийн эхнэр нь үү?
молор - хүн юм мэдэхгүй байж болноо, гэхдээ хариуцлагтай алба хашиж байж битгий худал мэдэгдэл хийгээсэй л гэж бодох юм. Тэрэнд жоохон бухимдалаа.
Lambaa, Tsolmon nariin blogiig 1 sar xaachix
Эмбий - нэг бизнэсийг цэцэглүүлсийн биздэ.
ер нь бол дархлаа сайтай эрүүл улс хальт хүрээд өнгөрдөг дох мэтийн суурь өвчтөй улсуудыг цэвэрлэхээр зориулж гаргасан эд гээл дуулдахын мэдэхгүймдаа
тулга - базарваань арай тийм их хүн үхэхгүй байлгүй гэж найдахаас. Гэхдээ энэ ямарч байсан 2 эрхэмийн яриад байгаа зүгээр ч нэг ханиад биш гэдгийг хүмүүс ойлгоосой.
Амидофрин гэдэг усан эм энэ тал дээр гайгүй юм байна. Бас дээр нь халуун бүлээн шингэн юм их уух хэрэгтэй. Хоолны тал дээр зөвхөн шөлтэй хоолнуудыг халуунаар нь идэж байвал сайн юм байна.
За тэгээд хувийн болон хувьсгалын ямар ч ажил байсан хойш нь тавиад гэртээ олон давхар хөнжлөөр хучуулаад ядаж 1-2 хоног хэвтэх хэрэгтэй юм байна.
Хамаагүй даарч хөрвөл амархан хатгаа болж хүндэрдэг юм байна.
Одоо миний халуун буусан. Ханиалга намжаагүй. Ханиалганд терафлю гэдэг эм сайн гэсэн. Би Mycolyt, Neurobex ууж байна. Хамт амьдардаг гэр бүлийнхээ хүмүүсийг бодолцоод аяга таваг, гар нүүрийн алчуураа тусгаарлаад, болж өгвөл өрөөгөө тусгаарлавал зүгээр юм байна. Мөн тэдэнтэйгээ нэг өрөөнд орох шаардлага гарвал аль аль нь заавал маск зүүх шаардлагатай.
За тэгээд гар хөлөө байнга угаахаас өгсүүлээд анхаарах зүйл их байнаа.
Сэтгэгдэл үлдээх: