Харьд явж эрдэм сурсан нь гэдэг бичлэгээ үргэлжлүүлж байгаан.
Хэлний бэлтгэл гэж газрын тухай дурдаад өнгөрсөн. Энэ удаа тэр сургуулийн талаар болон тэнд сурч байсан олон үндэстний талаар арай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Бидний сурч байсан хэлний сургууль нь Карлын Их Сургуулийн/1348 онд байгуулагдсан европын хамгийн эртний их сургуулиудын нэг/ салбар бөгөөд 10000 гаран хүн амтай жижигхэн цэвэрхэн хотод байрладаг. Эндхийн хаад ноёдууд амьдарч байсан, дараа нь дайны үед Германы СС-хан хүртэл хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байсан эртний цайзад сургууль маань байдгийг олж мэдээд ихэд сонирхолтой санагдаж билээ. Доор зурган дээр харагдаж байна.

Рашаан сувиллын хот болохоор цэвэрхэн, цэцэг навч болсон цэцэрлэг ихтэй, ер нь амралтын газар ирцэн юм шиг л санагдаж байлаа. Хүмүүс нь хөгшчүүл голдуу, ааш зан сайхантай, энд тэнд орж гарах болгондоо мэндлээд л инээмсэглээд ер нь дажгүй шүү.

Оюутнуудаа техник, эдийн засаг, хуулийн чиглэлээр нь хуваагаад хичээл орж эхэлвээ. Манай техникийнхэн гэхэд Ф1, Ф2, Ф3 гэсэн 3 ангитай. Ф1 дан оросууд, Ф2 багууд/хуучин ЗХУ-н орнууд?, Ф3-т нь үлдсэн улсууд болох хар шар, Монголчууд орж байгаан.
Харууд, төлгүүд/Виетнам/, хятадууд хэл сурах гэж гөөмөн зовно доо. Өдөр шөнөгүй нүддэг нэг нь л жаал зүгширнэ, тэр хэллэг дээр бол яриад ч хэрэггүй биздэ. Монгол залуучууд шал өөр, орос хэл үзэж байсныхаа ачаар ч юмуу эсвэл хэлний авьяастай ч юмуу ёстой зовохгүй сурч байгаан. Оросууд бол угаасаа ойролцоо хэл болохоор ядах юмгүй сурна, гэхдээ дэндүү онгироо залуус байсануу тэгсгээд сурсан ч юмгүй орос аялгатайгаа дууссан санагдаж байна. Харууд бол нийтлэгээрээ жоохон толгой муутай хүмүүс юм шиг байгаан. Нутагтаа тооны багш байсан залуу, самбарт гараал Монгол хүүхдүүдийн 10 жилдээ боддог хөнгөхөн бодлогон дээр суучихна даа. Төлгүүд, хятадууд ерөнхийдөө сайн, гэхдээ Монголчууд арай илүү гээд хэлчихвэл буруутахгүй байх. Манай ангид надаас гадна нэг Монгол залуу байсан, олимпиадад олон удаа орж байр эзэлж байсан тоондоо бол лут хүн, тэрэнд багш тусгай бодлого чирч ирнэ л дээ. Тэгэхгүй бол мань хүн хичээл дээр уйдаад таслах гээд байдаг зуршилтай.
Ф1-т МГУ-д сурч байхдаа бас л энд тэндхийн олимпиадаас медаль түүж байсан 2 м өндөр Иван байсын. Тэрийг хэдэн шар арьстнууд хашрааснаа ярих гээд байна.
Конкурс болоод мань мэт нь хамт Физикийн шалгалт өгч байсын. Тэгсэн манай нөгөө Монгол 20 минутад гялалзуулчхаад гараад явчихсан. Нөгөө орос чинь муухай хараал энэ онигор чинь ямар хурдан бодчихов гэж бодож байгаа бололтой. Тэгсэн удалгүй нэг төлөг ажлаа хураалгах гээд боссон чинь өнөөх чинь аягүй сандарч урдуур нь орох гэж байгаад буруу юм хийж өгөөд буцаалгаад, засаад сууж байхад нь ах аваачиж материалаа өгөөд Иваныг золтоо алчаагүйшдээ. 3 онигорын ард орчихоор аргагүй биз, тийм том биетэй хүн чинь сандрахаараа их эвгүй болдын билээ. Гарч ирээд бид 3 бөөн инээдэм. хэхэ
Ер нь Монгол залуус хаана ч явсан хэнээс ч дутахгүй, харин ч илүү байдаг гэдгийг хэлэх гээд байгаа юм.
Дараагийн удаа эндхийн их сургуулиудын талаар бичлэг оруулнаа. Монголдоо болон гадаадад сурч байгаа залуус харьцуулж дүгнэлтээ хийнэ бизээ.

Сэтгэгдэлүүд:
Сарнайха - Дэндүү онгиргон Иван байсан. Ямарч байсан мань хэд нь бахдалтай инээлдсэн дээ.
Нэг нугараач охин байдаг даа Японд геннист өрсөлдөөд түрүүлчихдэг,бараг л нүднээс нулимс гарсан ш дээ тэгэхэд за тэгээд амжилт хүсье!
Баяраа - энэ хотод нэг жил болсоон, эргээд бодход сайхан дурсамж байдын.
Монгол залуус зорилготой эрмэлзэлтэй байвал хаана ч гандан буурахгүй.
Тэр охиныг харсан нуруу нь тасарчмаар аймаар юм билээ.
Талархлаа.
Эр хүн хэлсэндээ
Эмээлт морь харайсандаа гэдэг биздэ, зорилгодоо заавал хүрээрэй.
Хичээнээ.
Очко - харин тиймээ, энэ потенциалаа ашиглаад олигтой л амьдраасай гэж бодхын. Угаасаа харууд шиг потенциалгүй бол хамаа алгоо.
би л лав өөрийгөө тооны төрлийн хичээлд тэгийн тэг гэж боддын...үнэн л юм чинь тэгсэн энд авах ёстой ангиудын маань нэг нь тоо....шууд сэтгэлээр унаал явцан...тэгсэн чинь эгч ангиадаа ганц нь байв даа...ер нь гадныхан чинь дунд сургуульд ч юугаа заалгадын...хэхэ болоогүй багш толгойгоо сэгсрээд чи яагаад тоо судлаагүйн гэсэн шүү бүүр...
аа харин бас хэлний сургуульд сурч байхад өглөө хичээлдээ яваад өдөр ажлаа хийчээд орой гэртээ хариад хэзээ унтахаа мэдэхгүй хичээлээ хийдэг байхад заримдаа шантардаг л байлаа..одоо ч тэр...гэхдээ л зорилго хүнийг чирээл явдын билээ дээ
Би бээр хэлний бэлтгэлд үнэндээ хичээл хийгээгүйээ. хэхэ
Аза тэргүүтэй залууст бас хэрэг болог хэхэ
бид чинь нөгөө алдарт ТОЭФЛийн шалгалт өгч байж сургуульд орно шүү дээ хө
Оюуна - харин тиймээ, хүнд урам зориг өгөх хэрэгтэй шүү.
Хэл сурахад бол хаа ч гологддоггүй юм шиг байгаан, эндхийн хэлний курсуудэд мөн Монголчууд гайгүйдээ ордог шдээ, хичээл таслаад дампуураад явчихгүй л бол.
Гурван жилийн өмнө, хятад хэл юу ч үгүй ирээд хэлний бэлтгэлд сурч байхдаа ханз хараад утгыг нь ойлгодог Япончуудыг ардаа хаяж тэтгэлэг авч байлаа, сайхан байжээ, хэхэ.. одоо харин сургуулиа төгсөх гээд зүүгдээл явжийна, яана даа~~ хэхэ
Гэхдээ туйлбартай сураад төгссөн Монгол оюутнууд цөөхөн л байдаг юм.
Сэтгэгдэл үлдээх: