Шилдэгийн шилдэг?

  Монголд удахгүй хуучин оноо үдэж оны шилдгүүдээ шалгаруулж эхэлнэ.

Шилдгүүдээ шалгаруулж дуусаад шилдэгийн шилдгүүдээ гаргаж ирнэ.

 Оны шилдэг ажилчин, санхүүч, менежер, дарга, цэвэрлэгч, манаач гээл явна шүүдээ.

Аль эрт коммунизмтэйгээ дуусах байсан энэ шагнал, цол хэргэм, одон медалийн даллага одоо байх хэрэгтэй ч юмуу мэдэхгүй юм.

Худалч хүнд 2 цэвэрлэгчтэй байгууллага байхад нэгийг нь шилдэг цэвэрлэгчээр тодорхойлж байх жишээтэй. Хэхэ

 Багаар ажиллаж үр дүнд хүрч байгаа өнөөгийн нийгэмд нэгийгээ нэгнээс нь дөвийлгөж, нүдэн дээр нь ялган шагнаж шилдэг гэдэг цол өгөх нь хамт олонд эерэгээр нөлөөлөх үү, сөргөөр нөлөөлөх үү?

 Багийн нэг гишүүнд шилдэг гэсэн цол өгснөөр тэр багийн ажлын үр дүн сайжрахуу?

Миний бодлоор бол харин ч шилдэгээс бусад нь урам хугарах, атаархах, гомдох, ил далд шилдэг болсон нэгнээ муу хэлэх сөрөг үр дагавартай байж болох.

Мэдээж нэг албан газар, баг хамт олон дотор сайн муу ажилчид байлгүй яахав. Тэдний хөдөлмөрийн яаж зөв үнэлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ.

 Барууны жишгээр хархад сайн ажилчдаа мөнгөн урамшууллаар шагнадаг. Шагнахдаа овог нэрээр нь дуудаж олны өмнө сүр дуулиан болохгүй л дээ. Зүгээр дарга нь нэг бүрчлэн уулзаж хийсэн ажлыг нь дүгнэж, хэрвээ сайн ажилласан бол шагналд тодорхойлж байгаагаа мэдэгддэг. Та хэдэн төгрөгний ямар шагнал авсаныг хамт ажилдаг хүмүүс тань мэдэхгүй. Ташрамд хэлэхэд Монголчууд хүний цалингийн хэмжээг асуудаг бүдүүлэг зангаа хаясан байх гэж найдаж байна.

 Энэ ШИЛДЭГ гэдэг хэрэггүй, зарим үед сөрөг үр дагавартай зүйлийг Монголчууд маань бүр багаас нь туйлшруулаад явчихсан байх юм. Дунд сургуульд шилдэг сурагч/Цэцэрлэгийн шилдэг гэж сонсоогүй юм байна/ одон медаль, дээд сургуульд ороод оны шилдэг оюутан болно. Намайг оюутан байхад л сургуулийн шилдэг оюутан шалгаруулах гээд бөөн л хэл ам болж байсан. Нөгөөх хүүхдээ сургуулийн ёлкоор тайзан дээр дуудаж гаргаад ганц шампанск өгч байсан санагдана. Оронд нь сурлагын стипэнд өгчихсөн бол арай л хэрэгтэй юмдаа.

 Тэгээд энэ трэнд нь ажилд гараад ч үргэлжлээд явчихна.

 Монголд байгаа нэг найздаа Сайн ажилласан гээд шагнууллаа” гэсэн чинь “Юугаар” гэж асууж байна. “Юугаар шагнах вэ дээ мөнгө л өглөө гэж хэлчхээд дараа нь бодож байхад нээрээ ч Монголд хэрэгтэй хэрэггүй шагнал, цол хэргэм арай утга учраа алдаж байгаан бишүү гэж санагдлаа.

Залуус дотроо нэгийг бодож тунгаана бизээ.

 

Сэтгэгдэлүүд:

1. Энгийн үг | 2009-10-12 23:46:11
tiin shdee odoo teed arhichid ntrtee shagnal uguh l dutuu bgaa bh

sainuu ah meeeen oird taaraldsangui
2. LuZa | 2009-10-12 23:46:54
Туугий хэдэн төгрөгний цалин авдын хихи


Ер нь бол үнэн шүү өгмөөр байвал мөнгийг нь өгчих л хэрэгтэй шүү дээ. Солонгост ч гэсэн баярын үеэр бонус болгож мөнгө өгдөг тэр нь дээр
3. bolorka83 | 2009-10-12 23:51:57
neeree l chinii heldeg yag zob ,
4. ТУС | 2009-10-13 00:31:30
одоо наадуул чинь ШИЛДЭГ БЛОГЧИДОО шалгаруулна даа хэцүү ш дээ хэцүү
5. Oyuna | 2009-10-13 11:46:10
цалингаа авах гээл очиход өөдөөс нэрнийхээ ард гарын үсэг зур гээд хуудас цаас өгөхөөр нь гайхаал харсан чинь захирлаас эхлээд үйлчлэгчийн нэрс буюу байгууллагын бүх хүний нэр жагсаасан байсныг хараад гайхаж билээ гэж....
6. LoLa Bunny | 2009-10-13 11:58:09
Шагнуулсанд нь баяр хүргье

Монголд оны шилдэг, салбарын шилдэг, шилдэгийн шилдэг гээл байдаг, тэдүүст мөнгө өгдөггүй гэж үүүүү? би лав мөнгө л авчээсийштээ жоохон байхдаа хэхэ
7. xoxotush | 2009-10-13 12:21:36
Ташрамд бишээ дашрамд
харин тэхх санал нийлжийнэ. тэр баг хамт олныг дотор нь хагалдаг гэдэг яааг үнэн. юун багаар ажиллах нэг нь нөгөөгөөсөө дээр гарах гээл хоорондоо өрсөлдөөл кк шал балай, хүний цалин асуудаг дэнэг гарууд зөндөө шдэ шал хэрэгт дуртай духнууд гэсс хихихи
8. Tlg_UB | 2009-10-13 14:08:04
Энгийн - сайн, дүү сайн биздэ?
Шилдэг архичин арай ч эвгүй юмуу.

Луза балайраад байгаарай, хэхэ

болорка - ок
9. Tlg_UB | 2009-10-13 14:09:35
ТУС - харин тэх, заавал шилдэг блогчин гэж шалгаруулах ямар шаардлага байгаан мэдэхгүй юм.

Оюуна - тэр арай л юм болжээ..
10. Tlg_UB | 2009-10-13 14:13:04
сайлэнт - талархмой, мөнгө өгдөг өгдөггүй нь яахав, заавал шилдэг гэж нэгнийг нь онцгойлох шаардлага байгаа юмуу?

хохо - Дашрамд гээд бичсэн чинь банжиг Ташрамд гэж засаад байна лээ.
Монголчууд л атаархуу гээд байдаг, хаана ч тэгж ялгавал адилхан л зан гаргана доо.
11. Geronimo | 2009-10-13 15:15:01
Чингисийн тухай гадны нэг эрдэмтэн Түүний ялсан хаадын цол гуншинг залгаад бичвэл Самаркандаас Багдад хүрнэ гэж бичсэн байсныг уншиж байсан юм байна.

Монголчууд өөдлөж мандаж явахдаа цол гуншинд дургүй байсан бололтой. Зүгээр л ямар ч чимэг гуншингүй Чингис хаан гээд л болоо.

Тэгвэл хамгийн сүүлийн хаан маань тэр их гүрнээс Халхын хантгайг л авч үлдсэн мөртлөө Наран гэрэлт, түмэн наст, амьтныг жаргуулагч, Богд эзэн... гээд цаашаагаа юу юу ч билээ айхтар цол гуншинтай байж.

Гэхдээ бас гайгүй. Тэр үед Богд хаан л урт цол гуншинтай байсан бол одоо бараг хүн болгон айхтар урт цолгуншинтай болоод байх шиг.

Баянмөнх аваргын алдар гавьяаг цоллохоороо Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьят тамирчин, олон улсын хэмжээний мастер, дархан аварга Хорлоогийн Баянмөнх гэж ирээд л бараг хагас цаг уншина.

Уг нь дайн байлдаанд оролцоогүй цэргийн бус хүмүүст социализмын үеийн ийм урт цол гуншин дэмий санагдах юм. Хөдөлмөр хийгээд амжилтанд хүрсэн хүн цол гуншинтай, гуншингүй хөдөлмөрийнхөө үр шимээр амьдрал ахуйгаа өөд нь татаад сайхан л явна шүү дээ.
12. iin | 2009-10-13 15:23:40
шагнал урамшуулал бахй ёстой л зүйл л дээ,
13. Tlg_UB | 2009-10-13 15:47:48
Жэро - маш ул суурьтай мэдээлэл өгсөнд талархмой, бодууштай.

ийн - шагнал урамшуулалыг үгүйсгэйгүйг анзаарнуу.
14. Сарнайха | 2009-10-13 16:22:28
бөхийн цол гуншинг сайн мэдэхгүй юмаа дээр үед ямар бсныг
одоо морь бөх хоёрын цол бол бас л нилээн урт хамаг сүр хүчит ан амьтан юүл бдын тэрүүгээр нэрэлсэн бдг билүү хэхэ
оны шилдэгүүд ч хүн амын тоноос давлаа дөө
15. Tlg_UB | 2009-10-13 17:53:19
Сарнайха - оны шилдэгүүд хүн амын тооноос давлаа гэж яасан айхтар үг вэ? Ер нь ямар нэгэн юмны шилдэг болоогүй хүн ховор л болсон бх.
16. LoLa Bunny | 2009-10-14 01:09:39
Тоо нь ихдээд утгаа алдчихаад байгаа л болохоос шагнал огт байхгүй байна ч гэж юу байхав. Одоо бараг шагнал авсан нь, шилдгээр шалгарсан нь муу нэртэй болкээд байх шиг байшт, хэхэ
17. Tlg_UB | 2009-10-14 15:10:05
Аниргүй - шагнал байхгүй болгоно гэж хэлээгүй л дээ. Яаж юугаар шагнах вэ гэдэгт л учир бгаан.
Аливаа зүйлийг утгыг нь алдуулж туйлшруулахдаа мундаг улсууд даа.
18. pinkrose | 2009-10-14 15:18:55
Нээрээ л элдэв шагнал өгч байхаар хэдэн төгрөг өгдөг болоосой. Нөгөө хэдэн шагнал авсан хүмүүс нь би тийм, ийм шагнал авлаа гээл тэрийгээ угаана гээл энд тэнд нийлж өгийшдээ кк
19. Tlg_UB | 2009-10-14 15:57:24
пинк - яваандаа хүмүүсийн сэтгэхүй нь тэлэх байлгүй л гэж найддын.
20. chimgeeitgel | 2009-10-15 09:40:29
санал нийлж байна. хүний амьдралд хэрэгтэй зүйлээр нь дэмжих нь чухал. баахан хэрэгтэй хэрэггүй шагналаар юу хийх вэ дээ. үсрээд л ханандаа өлгөнө биз.
21. Oyuna | 2009-10-15 10:49:11
бичлэгээс тээс өөр сээгий бичээд гарсын байна....гэхдээ шагналд бас тодорхойлсон гээд хуудас нэрсийн жагсаалт өгсийн...хамгийн гол нь бүгд шагнал авсан байжээ....тэр үед...
22. Tlg_UB | 2009-10-15 16:02:43
Чимгээ - анха

Оюуна - аль аль нь бичлэгтэй холбоотой сэтгэгдэл байнаа.
23. Эмбий | 2009-10-19 15:56:25
шагнах бол шууд мөнгө нь хамаагүй дээр юм билээ. Шал худлаа цаас төмөр энэ тэр ёстой хог юм билээ
24. Tlg_UB | 2009-10-19 16:24:18
Эмбий - анха, санал нэг байна.
25. Badman | 2009-10-19 16:46:36
Мань чинь өнгөрсөн оны шилдгийн шилдэг муу хүн болсын ш дээ. Би өөрөө өөрийгөө тодорхойлоод, Анжигай надад өргөмжлөл өгнө гэж амлаад хэ хэ. Хөөе анжигай чи тэр амласан өргөмжлөлөө өгөөрэй гсн. Нээрээ л энэ шилдгийн шилдэг нтр үнэн утгаа алджийна ш дээ. Мөдхөн шилдгийн шилдэг Яашка, авилгач, тараншэй, архичин шалгаруулахын байгааз.
26. Tlg_UB | 2009-10-19 16:58:25
Бадман - хэхэ, шилдэг муу хүн гэж бас байнаа?
Аливаа юмыг ингэж туйлшруулдагаа болиосой л гэж бодхын.
27. Галдан | 2009-10-21 15:51:08
Туугий энэ дээдэх бичлэг дээр чэнь сээгий орохгүйм.
28. Tlg_UB | 2009-10-21 15:52:42
Ноороглож байгаад оруулсын, одоо шалгаадхая.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.