Бүдүүлэг араншин

Энийг бичье гээд бодоод яваад байсын, өнөөдөр бичиж санаагаа амраая.

Хөөш, Хүүе гэдэг бүдүүлэг үгнүүдийг хөгшин залуу, боловсролтой боловсролгүй хэрэглэх юм.

 Зүгээр л хүн дуудахдаа хөөш...  Дургүй нь хүрээд зодоон цохион хийх гээд дуудаж байгаа бол ойлгожийно. Тэрнээс зүгээр хүн дуудахдаа эдгээр үгийг хэрэглэдэг бол асар бүдүүлгээ харуулж байгаам шүү дээ.

 Хоолны газар гаднаас нь хархад дажгүй залуучууд "Хөөш үйлчлэгчээ" гээл дуудахын, дээрэлхээд ч байгаамуу загнаад ч байгаамуу, угын тийм ч юмуу мэдэхгүй. Уул нь гараараа дохиод ч юмуу аятайхан дуудчихаж болно доо. Зарим үйлчлэгч нар нь ч нөгөө "Илжиг модон хударгадаа" гээч болчихсон, аятайхан дуудхаар ирэхгүй хялайгаад зогсчихно. Заавал нөгөө зандарсан загнасан үгээ сонсох гээд. хэхэ

 Хошин шог нэртэй үзүүлбэрүүд нь/уул нь тайзан дээр/ бас адилхоон "хөөш, хүүе найзаа, Батаа Доржоо", жоохон ядмаг л юм даа.

 Онигоо ч юмуу үнэн ч юмуу Солонгост харалсан Монголыг барихдаа цагдаа нар нь Хөөш гээд хашгирдаг гэж байгаа. Монгол хүн бол эргэж хараад баригддаг гэсэн...

 Соёлтой нийгэмд хүн дуудах, юм асуух бол Эрхэм ээ, бүсгүй, уучлаарай, ноёнтоон гэх мэт үгнүүдийг хэрэглэдэг. Энд ерөөсөө долигонож, тал зассан юм байхгүй, ингээд л хэлээд хэрэглээд заншчихсан. 

 Монголчууд шууд хэрэглээд эхлэхэд мэдээж эвгүй аманд нь орж өгөхгүй хэцүү л дээ, гэхдээ хөөш, хүүе гэдэг үгнүүдийг хэрэглэхгүй заншчихвал зүгээр л байх. 

 За тэгээд энэ хүсэлтийг дэмжээд хэлж ярьж байгаагаа анхаараад явах шинэ үеийн залуус байгаа л байх, хэнхэг юм ярилаа гэж бодоод хуучнаараа үлдэх хүн ч байгаа байх.

Өнөөгийн нийгмийн өнгө зүсийг тодорхойлох залуус бид бусдадаа үлгэр дуурайлал болохоор байвал зүгээр юм шүү.

Өөрчлөлтийг өөрсдөөсөө л эхлэе залуусаа!

 

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-10-01 17:28:44
хөөш тулгааа сайн ууу найзаа... хэхэ нээрээ л тэгдэг дээ.. хөөе хэнээ сайну у гэж ирээд л над шиг ярьдаг ш дээ тэ.. уучлаарай.. тулгаа над руу хардаа гэж ярьвал ууг нь
2. *САЙХАН САНАА* | 2009-10-01 17:29:10
хөөш тулгааа сайн ууу найзаа... хэхэ нээрээ л тэгдэг дээ.. хөөе хэнээ сайну у гэж ирээд л над шиг ярьдаг ш дээ тэ.. уучлаарай.. тулгаа над руу хардаа гэж ярьвал ууг нь
3. POPEYE | 2009-10-01 17:31:50
бодох л асуудал
4. матар | 2009-10-01 17:38:06
Mr. Tulgaa sain uu yu bna hogshoon
5. Tlg_UB | 2009-10-01 17:43:59
Санаа - тэгж ярьж болох байхаа.

Поп - тиймээ

Аклэм - Сайн уу эрхэм Аклэм. Болж л байна. хэхэ
6. ooolhonooo | 2009-10-01 17:51:19
hey gej helvel yah bol tegehdee yaag ene bol arilahgui baihaaa daaa
7. enkhriish | 2009-10-01 17:57:27
BAS ENE GEJ HUNIIG HELEH MUUHAI, NEREER NI L.
8. LuZa | 2009-10-01 17:58:49
Үнэн үг дээ хөөрхий...

Ер нь тэгээд өөрсдөөс нь бас их болноооо
9. LuZa | 2009-10-01 17:59:54
Хоолны газар ороод зөөгчийг нь дуудаад үйлчлүүлэхэд их сонин араншинтай , харьцаатай хүмүүс бас байх юм. Эргээд үйлчлүүлж буй хүмүүс нь яг л тэгж хандахын
10. Tlg_UB | 2009-10-01 18:06:33
Өөлхөнөө - яахав ах нь хэлэхгүй яваад болж байгаа болхоор бусад нь хичээвэл болохгүй юм байхгүй л гэж боджийно.

Энхрийш - анха

Луза - жоохон номын дуу сонссон хүмүүс нь ядаж ингэж битгий яриасай.
Хөөш гэж дуудаж хоолоо захиалчаал, хөөш чи хурдан авчраарай гэж загнаад явуулдын бналээ. Иймэрхүү хүмүүстэй ч юу ярихавдээ.
11. Badman (зочин) | 2009-10-01 22:39:10
Бодмоор л юм байна. Хөөе найзаа бас л баасан гараг болохнээ гэвүүл бүдүүлэг болох уу яах бол? Уучлаарай найзаа маргааш баасан гариг юм байна гээд сээгийгээ өндөрлий дөө.
12. Tlg_UB | 2009-10-02 14:44:51
Badman - зүгээр найзаа гэвэл болжийнуу?
13. bomberder | 2009-10-02 14:49:52
erhem tulgaa naashaa haraadahaach.. arai bishee naashaa haraarai... boljiin uu?
14. Tlg_UB | 2009-10-02 16:40:04
Bomber - нэрийг нь мэдэж байвал заавал эрхэм гээд ч яахавдээ. Эхлээд Хөөе хүүш гэдэг үгнүүдээ цөөлөөд дараа нь эрхэмээ ноёнтоон, уучлаарай гэдэг үгнүүдийг хэрэглэж сурсан нь дээр байхаа.
15. apabst | 2009-10-02 16:47:42
бодох л асуудал шүү.
Хөөш чи одоо юу бичсэн юм бэ ингэхэд... хүүё чи одоо... хэхэхэ
16. Tlg_UB | 2009-10-02 16:53:15
апастаа чи ямар бүдүүлэг бүсгүй вэ?
17. Хожуул | 2009-10-02 16:56:42
ноентоон гэж дуудах хаанахын есов? Баруун зүгийх үү?
18. Ordi | 2009-10-02 17:01:31
юу байна даа Туугий, санал нийлж байна, хөөш гэж бол хэлдэггүй гэхдээ хүүе гэчихээд байдаг юм байна шүү яриандаа биш бичихдээ. Өгүүлбэрээ эхлүүлж байгаа нь л тэр.

Миний хувьд мэссэнжэрээр ч юмуу сэтгэгдэл ч юмуу, мсж ч юмуу бичээд өгүүлбэрийнхээ сүүлд айн? гээд байгаа хүнд дургүй бүдүүлэг санагддаг.
19. Tlg_UB | 2009-10-02 17:09:26
Hojuul - тийм бөлгөө

Орди - сайн уу анд? Хүмүүсийн их олноороо үздэг Хошин үзүүлбэр нь тэр чигтээ хөөш хөөш болцон бналээ. хэхэ
Айн гэж бичдэг хүнтэй таараагүй юм бна. Харин ярьж байхад сонссон мөртлөө айн гэдэг хүмүүс нэрв барчдын...
20. chimgeeitgel | 2009-10-02 18:03:20
hey gej bgaa tsarai ni yum blgui gehdee saihan sonsogdhgui shd. zuv heljee.
21. Tlg_UB | 2009-10-02 21:55:02
chimgee - thanks
22. Oyuna | 2009-10-03 11:49:45
бие биенээ хүндэж харьцна гэдэг хамгийн чухал эрхэм чанар шүү дээ

гааль дээр нэг удаа уучлаарай юм асууя гэсэн чинь өөдөөс харин уучлаарай асуу асуу гэдийм даа...манай хил гаалийнхан уу....

бичас мэрэг төлөгт итгэдэггүймөө зүгээр л Бялзуухаас сурсы
23. Oyuna | 2009-10-03 11:51:10
энэ муу Бялзуух муу сайны эхэнд л бичигдэх юм доо гэж...Бялзуух орж ирүүл өршөөнө биз
24. LoLa Bunny | 2009-10-04 00:59:59
Хүүе гэдгийг уулга алдахдаа хэлчээд байдын, хүүе яанаа тиймүү, хүүеээ ямар сонин хүн бээ.. гэж мэгээл. Бүдүүлэгтээ л орж яваан байна, мэдлээ, хичээяаа. Эрхэм Туугий
25. jirgee (зочин) | 2009-10-05 09:29:16
Blog-1-jil bayar xurgeye!
03.10.09.
26. Жиргээ | 2009-10-05 10:09:41
xuush....neeree xeregjuulye!
xuuye...neeree ene 5 daxid ajlii chini xiix uu aan!
27. Жиргээ | 2009-10-05 10:10:24
ene toxioldold buduulegteegui ene chini bas ayalga ugend orood yavchiishuuza
28. lover_girl | 2009-10-05 10:12:40
Аанхаг
29. Tlg_UB | 2009-10-05 14:38:21
Оюуна - харин тиймээ, чихэнд нь бууж өгөхгүй байхгүй юу. Уул нь хэрэглээд заншчихвал сайн юм байгаан.

Сайлэнт - уулга алдаж хэлхийг мэдээж хэлсэнгүй. Хүнийг дуудах, ямар нэгэн зүйл асуухдаа эдгээр үгийг битгий хэрэглээчээ гэсэн санаа.
30. Tlg_UB | 2009-10-05 14:40:46
Жиргээ - өө нээгдээд 1 жил болчоо юу? хэхэ талархмой.
Би чамд баасангийн эрхийг аль дээр шилжүүлсэн бөлгөө.

Ловер - хүн болгон дотроо бодоод гарч байгаад баяртай бнаа.
31. Сарнайха | 2009-10-05 14:43:13
хөөе хөөе намайг хараач сэтгэл сайтай үнэн дажгүй цоглог залуу шүү гэж дуулаа бдг билүү гайсхан хэхэ

бүдүүлэг араншингуудын тухай цуврал бичлэг оруулчаач Тлгаа
32. Tlg_UB | 2009-10-05 14:53:23
Сарнайха - хэхэ тайзных нь урлаг хүртэл гудамжны яриатай болцымдоо.
Цуврал оруулдаг хүн болчих гээд байна.
33. Эмбий | 2009-10-06 09:58:59
Бодхол үгс байна даа би ч хэрэглээд сурчихаж
34. Tlg_UB | 2009-10-06 14:17:50
Эмбий - гүүд
35. ss_gogo | 2009-10-08 00:14:53
энэ эрхэм зөв ярьжээ дэмжиж байна
36. Tlg_UB | 2009-10-08 17:54:49
Гого шүлэгч залуу сайн уу?
37. Жиргээ | 2009-10-12 09:35:43
baasangiin bichlegiig mulguu tolgoi bi oroituulsan shuu...kkk
38. Lily | 2009-10-12 09:44:15
unshij guitseesengui, teem shooo uneheer
39. Tlg_UB | 2009-10-12 14:46:29
Жиргээ - за орж уншсан бөлгөө.

Лили - ийм богино бичлэг уншиж гүйцээдэггүй...
40. ereever-huraavar | 2009-10-13 00:24:57
soyoltoi niigen gej yu ve... magadgui noyontoon gej duuddag niigem bol urnudiin niigem baih,Tend hatagtai,noyontoon,erhemee gedegiig dolignuur zan gej huleej avdaggui shig Mongold huush,huue gedegiig buduuleg zan gej huleej avdaggui,Iimerhuu zuil deer hurtel mongolchuudiin busdaas ylgarah ontslog haragdajiigaaaan ene ni buruu ch bish bas zov ch bish
41. Tlg_UB | 2009-10-13 14:06:39
shizen - хүн хүнд өөр байх. Надад л хөөш гэхээр их эвгүй сонсогдоод байдын.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.