Харьд эрдэм сурхаар явсан нь

 Анх 1-р курсээ төгсөөд гадаад явж сурах бодол толгойноос салахаа байлаа. Олон шалтгаан байсан л даа. Гэхдээ хамгийн түлхэц болсон зүйл бол би энд юу сураад байнаа, энэ сургуулийг төгсөөд ямархуу боловсон хүчин болох вэ гэдэгтээ сэтгэл дундуур байсан явдал.

 Уул нь дунд сургуулиа төгсөөд ТИС-н дуртай хувиарыг авах эрхээр шагнуулаад өөрийн хамгийн сонирхолтой гэсэн ангидаа орсон юм. Их эрч хүчтэй, урам зориг дүүрэн орж ирээд яваандаа унтарсандаа. Тэмпэнд нь орцон гэхүүдээ, шалгалтын урд өдөр лекцээ харж байгаад л өгчихдөг, шинэ юм сурч хийх боломжгүй, 80-д оны лаборатори, сурах бичиг. Сургуулийн номын сан гэж арай л газар байсан санагддын, хайж хайж нэг орос хэл дээр материал олно доо. Ямар одооных шиг Гүүгле, Вики 2 ах байсан биш. Сургуулиа муулах гэсэн биш ерөөсөө байгаа нь л энэ. Хамгийн сонирхолтой зүйлүүд нь сургууль болон гадуур зохиогдож буй урлаг соёл, спортын арга хэмжээнүүдэд оролцож ангиараа зугаалж наадах байсан даа. хэхэ одоо ч тийм байгаа байлгүй.

  Тэгээл хэлээ сайжруулангаа энд тэндхийн сургуульд конкурс, апликэшн өгч яваад Чех, Турк 2-н аль нэгийг нь сонгох болов. Сонголт хийхэд хэцүү байгаагүй учир нь Турк улс лалын шашинтай, стипэнд багтай, ажил хийх боломжгүй, эрэгтэй эмэгтэйгээр нь тусдаа байлгадаг, оюутны байрандаа хоол хийж идэж болдоггүй гээд л олон дутагдалтай санагдаад бас Чехд ирсэн хойноо дуртай мэргэжлээ сонгож болдог гэж сонсоод наашаа ирсэн юм.

 Тэр үед 19 настай залуу гадаад паспорт, онгоцны билетээ хэдэн ногоонтой өвөртөлчихсөн чэмдамаа аваад гэрээсээ явж байхдаа их амьдралд хөл тавин, өрх тусгаарлаж байгаагаа хараахан ухаарч амжаагүй байлаа.

 Бушуухан хэлийг нь сураад л дээд сургуульд нь орох хүслэн. Орон орны есөн шидийн оюутнуудтай эхний жилийг хэл сурч өнгөрөөвөө. Хаа очиж Монголчууд маань орос хэлтэй болохоор Чех хэлийг төвөггүй сурч байнаа, хажуугаар нь тоо физик дээр ч толгой цохидог шүүдээ. Конкурс нь ч санасныг бодоход хялбархан байсан болохоор дуртай сургуульдаа орлоо.

 За ингээл бүх юм амархан явчхын байна гэсэн бодолтой зун нь гэртээ амарч ирчхээд бөөн том төлөвлөгөөтэй сургуульдаа орвоо. Тэр төлөвлөгөө нь юу байсан гэхээр ерөөсөө эхний 2 курсээ Монголд сурчихсан юм чинь алгасаад шууд 3-саа орчий гэж..

 Ёстой хол эндүүрчээ хөөрхий, нэгт үзэж байгаа хичээл нь шал ондоо, 2-т тэгж халтуурдаад лекцээ уншаад дүнгээ аваад явдаг газар биш байжээ. Эхний семестр дуусхад нөгөө болъёо ээжээ байяа ээжээ болдог байнашд, зүгээр л мөрөөрөө сураад төгсвөл их юм болсондоо. 

 Анх ирэхэд нутгийн ах эгч нар захиж байсын, энд олон сайхан залуус ирээд хэт чөлөөтэй, бие даасан орчинд нь дасаж чадалгүй дампуурсан даа гэж. Их сургуульд сурах гэж орсон хүүхдүүд бол зорилготой, өөрийгөө дайчлах чадвартай, мэдлэг чадвараа мэдэрсэн хүүхдүүд байдаг. Чадахгүй нэг нь тийшээ орохгүйшдээ, эртхэн амьдралаа бодоод ажлаа хийгээд явчихна. Яахав их л бодож нэг семестр сураад чадахгүйгээ мэдвэл эртхэн замаа хөөнө. Тиймдээ ч эхний жил дуусхад нийт оюутны талаас илүү нь сургуулиасаа гарах нь гараад хасагдах нь хасагддаг.

 Багш нар нь хичээлийн эхэнд хийх ёстой ажил, шалгалтын асуулт, бие даалтуудыг өгчихдөг. Хичээл дээр бүртгэж чи энийг хийсэнгүй гэж хойноос чинь гүйхгүй, хичээлийн эцэст таны хийсэн ажлыг дүгнэнэ, шалгалтаа авна. Шалгалт авахдаа учиртай л даа. Танд 3-н удаа шалгалт өгөх боломж олгоно, өгөх хувиараа оюутан өөрөө сонгодог. Элдэв найраа майраа гэж гүйвэл сургуульгүй болох магадлал өндөр тул тэгж зүрхлэх оюутан байхгүй. Гэтэл Монголд ганцхан хуваарь багш гаргачихна. Тэр оюутан тэр өдөр ямар ч шалтгаантай байж болно, унаа л болоо найраа эхэлнэ дээ. Дахиад хуваарь байсан бол тэр оюутан найрах гэж гүйхийн оронд хичээлээ сайн хийж байгаад дараа нь өгөхөө бодно биздэ.

 Дүн ерөөсөө Монголд асар чухал бүр бага ангиас нь тэгээд сургачихсан Онц Муу гээл. Уул нь хүн тэр хичээлээс юм сурч, авч үлдэх нь чухал юм байгаамшдээ.

 Манай нэг багш хэлж байсан үг нь санаанаас гардаггүй юм. Яах вэ би танд өнөөдөр 3 тавиад гаргаж болж байна гэхдээ би таныг тэгж хохироомооргүй байна. Та дахиад сайн уншаад ир, энэ зүйлийг сураад мэдээд авбал танд хэрэгтэй гэж. Дүнгийн төлөө биш өөрийнхөө төлөө сурч байгаа гэдгээ оюутнууд маань сайн ойлгох хэрэгтэй. 

Ингээд яриад байвал олон сургамжтай зүйл бий. Дараа үргэлжлүүлж бичнээ.

Оюутан залуустаа сонголтоо зөв хийж зорилготой амьдраарай гэж захих байнадаа.

 

Сэтгэгдэлүүд:

1. LuZa | 2009-09-15 18:36:54
Үнэн шүүүүүү

Бид их сургуульд тиймэрхүү л юм сураад байгаан хихи
2. Rush | 2009-09-15 18:47:09
haa gazar ijildoo... tgd mongold bas surii gevel surdag l daa,,,.. sistem ni buruu l bolhoos
3. Tlg_UB | 2009-09-15 19:26:56
Luza - Их сургууль гэдэг их нарийн систэм журамтай л баймаар байгаан. Манайд ч утгаа алдаад байх шиг.

ундак - иймэрхүү хариулт зайлшгүй ирнэ гэж бодож байсан. Хаа газар ижил гэж арай хэлж болохгүй байхаа. Боловсролын систэмийн хувьд зайлшгүй өөрчлөх шаардлагтай байнадаа.
4. Rush | 2009-09-15 19:31:43
harin tiimee mongoliig ch oorchloh l shaardlagatai ldaa bi oorinho bgaa ulstai helsiimaa hehe manaihtai bas ijil yumaa gsn utgaarlda
5. Tlg_UB | 2009-09-15 19:37:18
ундак - аан, аль улсад сурч байгаан?
6. Rush | 2009-09-15 19:41:15
hindi hehe
7. Tlg_UB | 2009-09-15 19:49:14
ундак - анха их сонин газар сурдаг юм байна. Энэтхэгт сургалтын чанар төвшин бол өндөр гэсэн ойлголт байдаг зөвүү?
8. Badman | 2009-09-15 22:31:02
Сургамжтай сайхан нийтлэл байна. Таалагдлаа. Ер нь хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн учраас хүний төлөө гэсэн сэтгэлгээгээ гээж өөрийн төлөө сурах хэрэгтэйг мартаж боломгүй.
9. Tlg_UB | 2009-09-15 22:43:08
Бад анд сайн уу? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгдээ. Гэхдээ Монголд эзэн хичээгээд ч хэцүү зүйл байнаа.
Шинэчлэлийг боловсролын салбараас эхлээсээ гэж их л найдаж бнадаа.
10. medicalscience | 2009-09-15 22:48:31
үргэлжлэлийг хүлээж байгаа шүү
11. Tlg_UB | 2009-09-15 22:55:08
Мэди чинь оюутан билүү? Харьд сургуульд сурч төгсөнө гэдэг амаргүй даваа шүү. Сурсан хүмүүс л ойлгох байхдаа.
12. Rush | 2009-09-16 02:43:03
аан ер нь бол эндхийн систем их зөв шиг байдын миний бодлоор. бүтэн жилийн турш чардайлгах хатуухан цор ганц шалгаллтай. тэрэндээ тэнцнэ, ганц 2дээр унаж дахиж өгч болно, тэгээд жил авна гэсэн 3н хариу гарч ирнэдээ. ер нь тэр шалгалт л амьдралын утга учир л даа. энэ шалгалт нь 3н цаг 16н хуудас юм бичиж өгнөдөө. дан уламжлалаар авдаг. ерөөсөө 3н цагт 5н асуулт хариулна гэсэн үг. тэгээд бичээд бичээд шальтай оноо өгнө гэж ёстой байхгүй. эхэндээ ч 16н хуудас юу бичнээ гээл боддог байлаа тэгээд яг шалгалтанд ороол ар өвөргүй 32хуудас заримдаа нэмэлт 2удаа аваад 48н хуудас ч биччихсэн л байдын хэхэ баахан системийнх нь талаар чалччихлаа сорри хэхэ
13. Монгол Зон | 2009-09-16 02:54:37
багш аа? Танд гэж бичнэ үү, таньд гэхээр тэр тань сайн уу гэхэд хэрэглэдэг үг болоод байна. эсвэл хэлээ хазаад тэрнээсээ буруу бичдэг банжиг блогчид шиг, ха ха
гадаадад сурна гэдэг бас л сайхан чаалэнж даа, бүгд сурах албагүй ээ, зам нарийсдаг шүү, сурах гэдэг оргил өөд мацах үед.
14. Oyuna | 2009-09-16 05:35:08
гэртээ оюутан байх үед бол жаргалтай байжээ гэж...

дараа нь арлын оронд нэг жил амьдраад ирэхдээ арай өөрөөр сэтгэдэг, мэддэг, чаддаг болоод ирсэн ч багш болоод оюутан чангалсан хэргээр захирлуудын өргөөнд дуудагдаад өөдөөс нь цор цор хийсэн давтан хэргээр багш нарын хуралд донгодуулаад ардын хүүхдэд эрдэм ном заах хүсэл эрмэлзэл, эх орондоо эрдэм мэдлэгээ гайхуулсан мэргэжилтэн байж улсынхаа хөгжил дэвшилд оролцох гээд бүгд хог дээр үсэрч билээ...

гадаадад сурна гэдэг үнэхээр чаленж шүү...гүрийсээр байгаад төгсөнө дөө одоо юухан байхав...харин дараа нь....мэдэхгүй ээ хэхэ
15. Tlg_UB | 2009-09-16 14:28:08
ундак - мэдээлэл хүргэсэнд талархлаа. Эндхээс арай өөр систэмтэй юм бна.

Чабу - үтэр түргэн заслаа номын багшэ. Сураад төгсцөн байхад нэлээн боловсорсон бүтээгдхүүн болнодоо.
16. Tlg_UB | 2009-09-16 14:30:41
Оюуна - Монголд оюутан байх үеээ эргээд санахаар үнэхээр жаргалтай цэнгэлтэй байсан санагддаг.
Гэхдээ залуу байхдаа толгойндоо юм хийгээд авбал хожим амьдралд гараад алзахгүй гэж боддог.
Төгсөнө гэсэн эрмэлзэлтэй байхад төгсөнөө, харин одооноос зорилгоо бодож байсан нь дээр байх.
17. Сарнайха | 2009-09-16 14:38:44
ваааууув яасан гоё бичлэг оруулцын
энэ бодвол цуврал бололтой тиймүү хэхэ
18. Tlg_UB | 2009-09-16 14:46:00
Сарнайха тийм байна уу, баярлалаа.
Цувруулах санаа байгаа.
19. LuZa | 2009-09-16 14:53:11
Ene hajuugiin nernyyd dotor minii ner baidag baisan sanagdaad baihiin esyyl bi zonood baigaan boluu gesen haha
20. Tlg_UB | 2009-09-16 14:56:47
Луза чи өөрөө блогоо орхиод явлаа гээд байсан биздэ. Тэхээ нь тийм арга хэмжээ авсын. Одоо орхихгүй үргэлжлүүлнээ гэвэл буцаад оруулчнаа. хэхэ
21. LuZa | 2009-09-16 15:03:42
Namaig Banjigaas hootsii sh dee chi meedgyinmuu hehe
сайхан бичлэг байна. би дүү нарыгаа ямар ч дүн авч болно шүү, битгий тоогоорой гэдэг....
нааг дээд сургууль төгсөж байхад нэг багш маань "Их сургууль төгсөнө гэдэг эрдмийн оргилд хүрнэ гэсэн үг биш юм. чухамхүү энэ эзэмшсэн зэвсгээ одоо харин амьдралд яаж хэрэглэхийг чиний оюун ухаан мэднэ" гэж миний дурсгалын дэвтэрт бичсэн байдгийм даа... би энэ үгийг хонхны баяраараа бичүүлж авсан учраас хэзээ ч их сургууль төгссөн мундаг хүн гэж онгирч үзээгүй эээ...
23. Tlg_UB | 2009-09-16 15:26:53
Луза - банжиг хүн хөөх эрхтэй билүү?

Бялзуух - сайхан үг хэлжээ. Сурсан зүйлээ хэрэгтэй үед нь хэрэглэж чадах нь чухал даа.
Тийм шүү
25. apabst | 2009-09-16 15:46:43
яааг үнэнийг бичжээ...
Энд сурах гэж ирээд бараг 14 нь л хүрэхгүй төгсдөг байх аа.
26. Tlg_UB | 2009-09-16 16:41:56
апаста 14 гэж ямар учиртай тоо вэ?
27. apabst | 2009-09-16 19:09:24
уг нь 1/4 гэсэн санаатай юм тэгсэн дундах зураас нь яагаадын бүү мэд гараагүй байхын... ккк
28. Tlg_UB | 2009-09-16 19:26:14
apast - анха, энд тийм тиймэрхүү статистик гарч ирж магадгүй.
29. Oyuna | 2009-09-17 00:53:05
зорилго бол маш тодорхой бараг л хэлд хөлд орохоосоо тодорхойлсон байх..хэхэ тэрнийхээ төлөө ч зүтгэж байгаа болохоор ажлаасаа ядарч орж ирээд давхарлаад өрсөн номнуудаа хараад ард нь гарчаад явж байгаа юм шиг болдог л юм хэхэ өрөөд тавьсан номны тоогоор хичээл дундарч дуусах дөхөж буй гэсэн үг шүү дээ
30. Oyuna | 2009-09-17 00:55:51
дараа нь яахуу гэдэг чинь эх орондоо очих уу дэлхийн иргэн байх уу гэсэн үг л дээ хө

тэгээл олон санаа оргож буцаад л байна даа
31. Tlg_UB | 2009-09-17 14:12:38
Oyuna - анха, эх орондоо очих уу дэлхийн иргэн байхуу гэдэг асуултанд одоо эргэлзэхээ байж дээ.
Хүн өөрийхөө болон гэр бүлийхээ сайн сайхны төлөө л амьдрах хэрэгтэй. Тэр сайхан амьдрал нь заавал Монгол байх албагүй л гэж бодож байна.
32. LoLa Bunny | 2009-09-22 01:23:03
Гого бичлэг байна, үргэлжлэлийг нь хүлээж байя.
Төгсөөд яахав гэдэг дээр үе үе асуултын тэмдэг эргэлдээд байхын.. Хүмүүсийн бодол санаа ер нь ойролцоо байгаам шиг санагдлаа.
33. Tlg_UB | 2009-09-22 15:45:24
silent - thanks,
Өөрийхөө ирээдүйг бодож л шийдвэрээ гаргах болвуу. Тэрнээс улс орноо хөгжүүлнэ нтр гэж худлаа яриад ч яахав.
34. LoLa Bunny | 2009-09-23 01:13:38
Хэхэхэ..
Ард түмэн нь байхгүй болохоор улс орон хөгжихгүй, хүлээлтийн байдалтай байгаад байхымаа бас. Очиж улс орноо хөгжүүлж, хүн амаа өсгөлцөх талаад бодолцохгүй бол.. Капиталист, засгийн газар хоёр ард түмэн рүү байнга дуудлага илгээстэй.. хэхэ
Тайлбар нь Баасан болчихож бичлэгэнд
35. Tlg_UB | 2009-09-23 20:23:18
silent - ард түмэн уул нь бие даагаад зөв шийдвэр гаргаад сурчих хэрэгтэй байгаам даа. Сонголтоо хүртэй сонин хийгээд л... хэхэ
36. LoLa Bunny | 2009-09-23 23:07:17
Намайг буруу сонголт хийдэг ингэжүү, гаагүү л ингэж бодоодээдийшт . Засгийн газраас хамаарал багатай, харьцангуй биеэ даасан ард түмэн шүү хэхэ. Урьд нь засгийн газар ард түмнээ харж ханддаг байсан бол одоо ард түмэн нь засгийн газартаа бараа болох цаг ирсээн гэж бодоодээгаа. Мөн очиж сангийн яамтай зөвшилцөлд хүрч, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдчихвэл тэгээд болоо явчиж байгаамдаа~

Хэхэ дандаа инкэж ярьдаг бол яахоо, нээг л их улс төрч хүн, ккк
37. Tlg_UB | 2009-09-24 14:48:48
хэхэ, сайлент найз нь чиний буруу зөв сонголт хийдэгийг яаж мэдхэвдээ. Бие даагаад л амьдрах хэрэгтэй гэсэн санаа хэлсийн.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.