Паретын дүрэм

 Та бидний хийж байгаа бүхий л үйл ажиллагааны зөвхөн 20% нь бидний нийт орлогын 80%-г бүрдүүлдэг гэвэл та итгэхүү? Тиймээ яг энэ онолыг Вилфрэдо Парето гэдэг Италийн социологич, эдийн засагч 1897 онд гаргаж иржээ.

 Ихэнх хүмүүс 50%-н хөдөлмөр нь 50%-н  үр ашигт хүргэнэ гэж төсөөлдөг байж. Харин Паретын онолоор бол хүн өөрийн хийдэг үйл ажиллагаа болгондоо ижилхэн хүч, хөдөлмөр, цаг заваа зарцуулах хэрэггүй, зөвхөн тэр 80%-н ашгийг авчраад байгаа зүйлдээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй гэжээ. Үүнээс үндэслэн түүний онолыг хожим нь 80/20-н дүрэм гэж нэрлэх болжээ.

Энэ онолоо баталж, задаргаа хийхийн тулд олон сонирхолтой санаануудыг дэвшүүлсэн байдаг. Түүний нэг бол улс орны нийт баялгийн 80-с илүү хувь нь нийт хүн амын 20 хүрэхгүй хувьд ноогдож байдаг гэсэн санаа юм. Түүхэндээ үеийн үед ийм харьцаатай байсан бөгөөд тэдгээр 20%-г бүрдүүлэгч хэсгийг нийгмийн элитүүд гэж нэрлэжээ. Энэ байгалийн харьцааг эвдэж, бүх хүнд нийгмийн баялаг, хөрөнгийг ижил тэгшээр хуваах гэсэн Социалистуудын оролдлого бүтэлгүй болсныг та бид санаж байгаа бизээ.

  Чөлөөт ардчилсан нийгэмд хүн бүрд баяжих эрх, боломж нээлттэй байдаг боловч Паретын дүрмээр түүнд зөвхөн өнөөх л 20% хүрдэг байх нь.

 Бодит амьдрал дээр хархад тухайн салбарт бизнес эрхлэгчдийн цөөн хэсэг нь(80/20-н дүрэм) баяжиж үлдсэн нь дампуурдаг билээ. Нэг компаны хувьд ч мөн адил эхэлсэн проект, төслийн 80% нь 3-5 жилд дампуурч үлдсэн 20% нь тухайн компаны үйл ажиллагааг авч явдаг байх.

 Тэрээр бас эдийн засгийн хамгийн тохиромжтой байдлыг тодорхойлохыг хичээсэн бөгөөд, түүнд зөвхөн зах зээлийн өрсөлдөөнийг төгс болгосноор хүрнэ гэж хэлжээ. Бодит амьдрал дээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямарч компани(субъект) бусдын ашгийг бууруулалгүйгээр өөрийн ашгийг нэмэгдүүлэх боломжгүй юм гэсэн үг болж байна.

 Эцэст нь миний бас нэг санал нийлж байгаа зүйл бол нийт үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн 20% нь тухайн компаны нийт орлогын 80%-г бүрдүүлдэг байх нь.

 Паретын дүрэм дээр тулгуурлаад эдийн засаг, бизнэсийн маш олон тодорхойлолт, санаанууд гарч ирсэн байна. Мэргэжлээс арай хазайсан учраас үүгээр өндөрлөе гэж бодлоо. 

Та бүхэн санаа оноогоо харамгүй хэлээрэй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг байхаа.

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2009-09-04 03:57:18
залуу зандан цагт арай л өөрөөр бодож явсан, парето анализийг оросууд бас үгүйсгэмэр болдог байсан санагдана. би ч бас, хүлээн зөвшөөрмөөргүй байсан байх.
харин одоо цагт юун Парето хуваарилалт вэ, ЧаБу хуваарилалтаар л явж байна даа, 3:97, ха ха
2. Tlg_UB | 2009-09-04 03:59:36
Хэхэ Чабу хувиарлалтаа тайлбарлаж өгнүү, арай л боломгүй санагдаж байна.
3. Tlg_UB | 2009-09-04 04:01:28
Оросууд яаж ч санал нийлэх вэ дээ, тэдний социалист нийгмийг шууд үгүйсгэсэн байхад.
4. amanjinka | 2009-09-04 04:06:38
би ч жа л гэээд суухаас өөр яаж ч чадахгүй хүн дөө.
сайн уу анд
5. Монгол Зон | 2009-09-04 04:07:11
миний тайланг үзмээр байна гэж үү, глобал хэмжээнд биш гон биеийнхээ хавьд л явагдах процессийг хэлсэн юм аа.
6. Tlg_UB | 2009-09-04 04:12:31
аманжи сайн шүү. Бүр сайхан гээд хэлсэн ч болж байна.

Чабу би таны хийж буй процесын 3-хан хувь нь орлогын 97%-г бүрдүүлдэг гэж ойлгоод байна. Тэгээд л сонирхож асуулаа. хэхэ
7. Монгол Зон | 2009-09-04 04:14:45
өнөөгийн зүүн азийн орнуудад ажиглагдсан юмаар жишээ авсан байдаг санагдана.

Өрхийн хүнсний 80-ийг эрчүүд нь идэх боловч орлогын 20 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг гээд. Феризийн ном 3 жилийн өмнө шиг санагдана, цунамигийн дараа л шуугиад байсан?

Хууль боловсруулалт бас үүнийг ашиглаж болно гэсэн нэгэн лекторыг санаж байна, хөгжингүй орнуудад шинээр гарсан хуулийн 20 хувь зөв зохистой, гэхдээ нийгмийн баялгийг бүрдүүлэх ангийн төлөөлгчдийн 20 хувьд л үйлчилнэ г.м
8. Хожуул | 2009-09-04 04:30:40
Нөгөө мангар Жагаагийн ярьдаг юмнуудаас ганц зөв юм нь наа чинь шүү дээ.
Бидний орлогын 80 хувийг өгөх тэр 20 хувь нь юу байдаг юм бэ? Эсвэл юу байх естой юм бол?
9. Tlg_UB | 2009-09-04 04:36:18
Чабу тэгвэл тэд ч дүүрцэн толгойнууд байх нь.

Хожуул харин тэр 20 хувиа л олж мэдэж хийхэд л асуудлын учир нь байгаан. Хүн болгонд адилгүй бизээ.
10. Хожуул | 2009-09-04 04:48:01
Монголын хувьд одоогийн байдлаар уул уурхай гэсэн ганцхан хариулт байгаа. Гэхдээ энэ зөвхөн одоогийн байдлаар.
Хамгийн ирээдүйтэй зөв 20 хувь бол миний бодлоор зам тээвэр, аялал жуулчлал 2. Европ азийг холбосон гүүр болгоно гэж яриад байгаа бол маш зөв 20 хувь. Маш том 2 зах зээлийн дунд байж түүнийгээ ашиглах хэрэгтэй шдээ. Хийж чадах л юм бол Монгол шиг ашигтай байрлалтай улс үгүй болно. Энэ л бидний 20 хувь. Харин тэр уул уурхай муурхай бол яахав дуусдаг юм дуусч л таараа.
11. Tlg_UB | 2009-09-04 05:05:50
Хожуул чиний асуулт нийт улсын хэмжээнд тавигдсан юмуу? Би болхоор хувь хүн пүүс компани хувьд хэлсэн юм.
Уул уурхайн салбарын хувьд тэндээс хөрөнгө босгонуу гэхээс хөгжлийн түлхүүр болно гэж хэлж чадахгүйээ.
Миний хувьд Монгол хүний оюуны потенциалыг ашигласан салбар, ажлуудыг дэмжиж эхлүүлээсэй гэж боддог.
12. Жиргээ | 2009-09-04 05:09:12
erchuudiin yaria urnuj bna...
13. Tlg_UB | 2009-09-04 05:12:21
Жиргээ эрчүүдийн яриа юу байхав дээ. Нийгмийн амьтан болох хүн бүрт л хамаатай зүйл болвуу гэж бодож байна.
14. Хожуул | 2009-09-04 05:15:36
Боломж нь байвал оюуны потенциалыг ашигласан юм хийх нь зөвөө зөв. Даанч бидний хувьд шинэ техник, технологи сэтгэж хийх дэндүү бүр дэндүү хол байна даа. Хэрэгцээ нь ихсээд ирэхлээр сэтгэх нь арай өөр болж тэр хэмжээгээрээ шинийг хийх байлгүй дээ.
15. Жиргээ | 2009-09-04 05:21:08
13: za bitgii nomlood bai...za tiimee, medej l waishd...kkk
16. Tlg_UB | 2009-09-04 05:22:12
Хожуул оюутны потенциал гэхээр арай оройтоод байнаа. Баруунд оюутан гэхээр ямар бэлтгэгдсэн хүн орж ирдэг билээ. Энэ боловсролын системийг өөрчлөхгүй бол болохгүй нь гээд бичээд л байгаа.
Би энд сурч байхад их ажиглагдсан. Тоо физик гээд ерөнхий мэдлэгийн хичээл дээр их сайн явж байгаад яг мэргэжлийн хичээл ороод ирхээр үнэхээр сайн хүүхдүүдийг нь бардаггүй. Техник сэтгэлгээ нь хөгжөөгүй, хөгжүүлээгүй. Потенциал муутайдаа биш ерөөсөө л багаас нь хөгжүүлж байх ёстой зүйл нь сох дутчихсан.
17. Жиргээ | 2009-09-04 05:22:34
ene 14-n blog xaachsiim, neg ni xulgailchixsan yumuu, xuurxii xojuul shig namxan boloxoor ni

za sooooriiiii zaluusaa garlaa, tsaashaa xuraldatsgaa...
18. Tlg_UB | 2009-09-04 05:23:19
Жиргээ за мэдлээ, ккк
19. Жиргээ | 2009-09-04 05:31:00
margaash baasanshd, yum bodiishoo

iriishuu, unshiishuu, ovoo urchlees nemex yum saraacheeshoo

sxan amraarai, buuvei, buuvei
20. Хожуул | 2009-09-04 05:34:54
Аанха. Үгүйсгэж байна гэж битгий бодоорой. Багаас нь хийх хэрэгтэй гэдэг естой зөв. Би дэмждэг.

Харин техник сэтгэлгээ энтэр бол багаас нь хөгжүүлнэ гэхэд арай л худлаа байх. Зардал их тусах байх. Манайх шиг ядуу оронд зарцуулах хөрөнгө нь олдох болов уу даа.
Миний ярьдаг юм бол эх орны талаар, философийн талаар 7 хоногт за ядаж 1 цагийн хичээл ордог байх хэрэгтэй л гэдэг юм. Юуны төлөө, хэний төлөө хөдөлмөрлөх естойг нь ойлгуулахгүйгээр хоосон мэдлэг мэдээллээр бөмбөгдөөд байвал залхааж уйдаах нь ойлгомжтой.
21. Жиргээ | 2009-09-04 05:36:30
20-oo koofee uux uu...
tsangajiigaa bx daa xuurxii...xixixi
22. Хожуул | 2009-09-04 05:39:32
Эмэгтэй хүн санал тавьж байхад тагалзвал алдас болох байлгүй.
23. Жиргээ | 2009-09-04 05:46:15
davstai yu chixertei yu!

eregtei xun asuuval yu gej...yun xuuxemsgiin....kkk
24. Tlg_UB | 2009-09-04 05:46:19
Хожуул нийгэм, зөв хүн болж төлөвших тал дээр үнэхээр хичээл дутагдаж байна. Манайх шиг цөөхөн хүн амтай оронд зардал тусаад шалихгүй л дээ. Хийх гэж хичээхгүй байгаад л учир бий гэж бодоод байгаа.
25. Tlg_UB | 2009-09-04 05:47:09
Жиргээ битгий ярианы хүч сулруулаад байлдаа. хэхэ
26. Жиргээ | 2009-09-04 05:52:43
uls ex oron niigem-ediin zasag, teexnek, potenchial geed ix yumand sanaa zovoo uls chini xaluun yum uuna bgaa....

25 aa koofee yuuuu..tsai yuuuuu..kkk
27. Tlg_UB | 2009-09-04 05:53:36
Жиргээ кофе амны цангаа тайлахгүйшд. Гэхдээ сэтгэл нь сайхан юмдаа.
28. Жиргээ | 2009-09-04 05:55:26
29: za za ovoo ineej bgaan bol jinjneesee garlaa, ergej irii shuu,
daxin chanaj ugnu uu...
29. jirgee (зочин) | 2009-09-04 05:58:17
uuchlaarai...paret aa unshdiimuu l gesiim, bolox uu....koofee uutsan chen sergechixlee...xixixi
30. Хожуул | 2009-09-04 05:59:53
Хичээлгэхийн тулд ойлгуулах хэрэгтэй. За ингээд яриад байвал сэтгэлзүй рүү орох шинжтэй. Монголыхоо төлөө элдвийг бодож шаналж явдаг сайхан залуус байхад эх орон минь хөгжинө дөө.

Жиргээтэй дараа кофе ууя даа. Тэр үед би дайлна.
31. Tlg_UB | 2009-09-04 06:03:11
За сайхан амарцгаагаарай андууд.
32. Сарнайха | 2009-09-04 10:03:19
бээгий сээгий хоёр сонирхолтой умшиж бтал энмоо Жиргээ даанч дундуур нь жиргэчиж хэхэ
33. Tlg_UB | 2009-09-04 14:21:29
Сарнайха - харин тэх, Жиргээ шөнөжин жиргэж байгаад л унтав.
34. m2 | 2009-09-04 21:40:17
хэний ч билээ нэг номон дээр энэ дүрмийг эсэргүүцсэн байсан санагдана. надад бол үнэн санагддаг.
35. Tlg_UB | 2009-09-04 21:46:44
М2 хуучны номон дээр эсэргүүцсэн байж болноо. Би ч бас заримтай нь санал нийлж л байна.
36. xoxotush | 2009-09-04 21:51:09
eooo ene pareto onol, neshiin tentsver geeeel oyutan bhad guumun usee zulgaamaar boldgaijuulee kk
37. Tlg_UB | 2009-09-04 21:54:20
хохотушка - сорри, онцгүй зүйл санагдуулсан бол. ккк
38. Oyuna | 2009-09-05 09:38:51
өнөө баасан чинь дэргэд ирчээд хар даруулаад юу ч ойлгуулсангүй...

энгийнээр тайлбарлаад өг эсвэл нь ажлын өдрийн өглөө сайхан унший хэхэ
39. Badman | 2009-09-05 19:15:52
Би хаана юунаас хоцорчуу гээд ороод ирсэн чинь сайхан хөөрөлдөөн болсон байна ш дээ. Сонирхолтой бодууштай сэдэв байна шүү.
40. Tlg_UB | 2009-09-07 14:44:31
Оюуна тэгээрэй дараа орж ирээд уншаарай.

Бадман - Хэхэ анд яаж хоцрохов. Нэг иймэрхүү зүйл байдаг л юм.
41. Oyuna | 2009-09-11 05:13:30
20:80 харьцаа гэдэг чинь үнэн гэжүү...
яаж ч бодсон хүний хэрэглээ ч юм уу хэрэгцээ 80% байна гэж байхгүй биздээ хэдийгээр хязгааргүй ч гэсэн..

Чөлөөт ардчилсан нийгэмд хүн бүрд баяжих эрх, боломж нээлттэй байдаг боловч Паретын дүрмээр түүнд зөвхөн өнөөх л 20% хүрдэг байх нь гэхээр хүний ерөнхий чадал 20% гэж үзэх юм уу?

за юу ч биччив бүү мэд..амраад аялаад явчихаар хөөрхий 20% минь амьдралд хүрэлцэхгүйн байна л даа хэхэ
42. Tlg_UB | 2009-09-11 14:26:28
Оюуна буруу ойлгосон байна. Дахиад сайн уншаарай.
43. Монгол Зон | 2009-09-11 14:29:12
ha ha, Oyuna muu, suu gev uu?
44. Tlg_UB | 2009-09-11 14:36:37
Чабу хэхэ, уул нь сайн оюутан байгаан. Өнөөдөр анхаарал нь төвлөрөхгүй байх шиг бна.
45. Oyuna | 2009-09-15 11:28:07
жа багшээ

тайлбарлаад өгчихөө муу оюутандаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.