
Ажлын өдөр дуусч байна даа. Баасанд хөгжилтэй бичлэг оруулалгүй уджээ. Ингээд алжаалаа тайлах амралтын өдрүүдэд чинь зориулаад бяцхан хошигнол бичье.
Таны цалин хэр хурдан нэмэгддэг вэ?
Хүн ихтэй нэг автобусанд явж байсан эмэгтэй эргэж хараад
Залуу, надруу наад юмаараа хатгахаа болихгүй бол цагдаа дуудлаа шүү гэхэд
Залуу хариуд нь "Хүүхээ энэ зүгээр миний цалинтай дугтуй байна" гээд инээхэд
"Юу? сүүлийн 10 минутад таны цалинг 3 дахин дэмчихдэг ямар ажил байнаа?!
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа
Эрэгтэй хүний тархи эмэгтэй хүнийхээс 14%-р хүнд байдаг байна. Гэхдээ эмэгтэй хүний тархины баруун зүүн хэмисфэрүүд хоорондоо маш сайн холбогдсон(эрэгтэй хүнийхээс 30%-р илүү) бөгөөд цусан хамгамж нь илүү байдаг.
Энэ нь хамгийн сайн илэрдэг жишээ бол эмэгтэй хүний нэг дор олон үйлдэл хийх чадвар юм.
Харин эрэгтэй хүмүүсийн тархи нэг зүйлд төвлөрөхдөө сайн байдаг.
Эрэгтэй хүн нэг дор хоол хийнгээ сонин уншиж, ТВ үзэж, хүүхэд хажуу өрөөнд уйлж байгаа эсэхийг чагнаж бас хажуугийнхаа хүнтэй ярьж чадахгүй.
Эмэгтэй хүн шүдээ угаангаа, тоосоо арчиж, өрөөгөөр гүйж байхад эрэгтэй хүн угаалтуураас 30 см зайтай бага зэрэг тонгойсон байдалтай зогсох бөгөөд хамгийн ихдээ л толгойгоо урагш хойш нь хөдөлгөдөг байх нь. хэхэ
Эмэгтэй хүний ярих чадвар илүү байдаг. Өдөрт дунджаар 23000 үг хэлж байхад эрэгтэй хүн дөнгөж талыг нь л хэлдэг.
Эрэгтэй хүн богино өгүүлбэрээр тодорхой асуудалд чиглүүлж ярьдаг ба энэ нь зарим гэрээ хэлэлцээр хийхэд сайнаар нөлөөлдөг ч гэр бүлийн зарим асуудал шийдэхэд хүндрэл учруулдаг байна.
Эмэгтэй хүмүүс илүү сонсголтой (сонсох ёсгүй зүйлээ сонсчихдог) бөгөөд үнэрлэх чадвар нь бас илүү хөгжсөн байдаг. Тиймээс антипэрспирант гэдэг зүйлийг мэддэггүй эрэгтэйчүүд проблэмд орох магадлалтай.
Бас эмэгтэйчүүдийн харах чадвар илүү, ялангуяа шөнө өргөн хүрээтэй хардаг байх юм. Тиймээс ч олон хүн дунд өөрөөсөө 20 дүү хүүхэн дагуулаад, жогтой харц чулуудан явахыг алдалгүй хардаг бололтой.
За ингээд бичээд байвал зөндөө л ялгаа байна. Өнөөдөртөө ингээд дуусгая.
Сайхан амраарай!

Сэтгэгдэлүүд:
Мануусыг хэлээд тавьцан байшдээ, хэхэхэ
Баасан гэдгийг мартчихсан л явжийна, баяллөө. Have a nice weekend
мэдикал - сайн уу эмч?
хэхэ
сайхан амраарай миний хувьд сүүлийн үед амралт алгөө
сонирхолтойн бн
эрэгтэй хүмүүс орон зайн, эмэгтэй хүмүүс өнгөний мэдрэмж сайтай бас
Сарнайха - сэргэсэн бололтой хэхэ
Наад өнгөний мэдрэмж нтр гээд нэлээн юм бичсэн байна лээ.
Би одоо сайхан амрая гээд хэлсэн чинь их гайхаж бяцхан атаархаж байхын. хэхэ
хүний ярианы чадвар ажлаасаа хамаардаг байж болохын....манай дарга бол өдөрт наад тоог чинь хэлж бид харин хараал суужийдын...хэхэ
Сэтгэгдэл үлдээх: