Хүн амьдрахад ямар нэгэн хэрэгцээ зайлшгүй байдаг. Гэхдээ хүн хүнээсээ хамаараад харилцан адилгүй. Зарим хүнд хоол хэрэгтэй байхад, заримд нь машин, заримд нь сурч боловсрох бусдад нь хайр сэтгэл гээд л олон янзын хэрэгцээ байдаг.
Эдгээр хүний хэрэгцээг Америкийн сэтгэл судлаач A.H. Maslow үндсэн таван бүлэгт хуваагаад доороос нь дээш нь пирамид хэлбэрээр ангилжээ.
1. Физиологийн хэрэгцээ
2. Аюулгүй байдал, амьдралын баталгаа
3. Нийгмийн (хамт олон, хайр сэтгэл)
4. Өөртөө итгэх итгэл, хүндлэл, хариуцлага
5. Хамгийн оргил буюу хүн өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх, шилдэг хүн болох
Хамгийн чухал нь хүн оргилд нь хүрэхийн тулд эхлээд доод хэрэгцээнүүдээ хангах асуудал юм. Ингээд эдгээр хэрэгцээнүүдийг тус бүрд нь задалж тайлбарлая.
1. Физиологийн хэрэгцээнд
амьсгалах,
ууж идэх,
унтах,
ялгадсаа гадагшлуулах,
хурцал үйлдэх зэрэг ордог байх нь. Одоо та хэд боддоо Монголд зөвхөн энэ үндсэн хэрэгцээний хэд нь зөрчигдөж байгаа билээ. Өвөл утаанд амьсгалахад ч хүндрэлтэй, аюулгүй хүнс хэрэглэх баталгаа байхгүй, за тэгээд ойр хавьд нь баар, зочид буудал байдаг айлууд бол унтаж амрах ч хэцүү болсон(зодоон цохионоос авхуулаад ядаж нэг тэнэг баагий нь шөнө 3 цагт байрны гадаа ирчээд сигналдана). Саяхан болсон наадмын үер ялгадсаа гадагшлуулах хэрэгцээгээ хангаж чадахгүйд зарим хүмүүс хүрсэн байх.
Эдгээр хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүмүүс дээшээ байгаа хэрэгцээний талаар бодох үнэхээр хэцүү.
2. Аюулгүй байдал, амьдралын баталгаа хүнд хэрэгтэй.
Энэ хэрэгцээнд баталгаатай ажил, цалин, хүчирхийлэл, гэмт хэргээс хамгаалах, бие сэтгэлийн амгалан тайван байдал, эрүүл мэнд зэрэг ордог байх нь.
За эхний хэрэгцээгээ зохицуулчихсан хүмүүс 2 дахь хэрэгцээгээ хангах гэж хичээнэ. Хэцүү дээ хэцүү, гадаадад гайгүй мөнгө хийчихсэн гэр бүлтэй хүмүүс энэ хэрэгцээг л хүсэж байгаа. Бие болон сэтгэлийн аюулгүй, амгалан тайван байдал. Хүүхдээ аль болох аюул багатай, эрүүл орчинд өсгөж хүмүүжүүлэхийг хичээнэ. Монголд тийм орчин нь байж чадаж байгаа билүү? Энэ шалтгаанаас олон хүмүүс сэтгэл зүрхээрээ Монголдоо ч бүр ирэхээс зүрхшээж суугаа.
3. Нийгмийн (хамт олон, хайр сэтгэлийн) хэрэгцээ
Дээрх хоёр хэрэгцээгээ хангаж чадаагүй хүмүүс хайр сэтгэл ярихад амаргүй. Монголд гэр бүл салалт, хүүхэд өнчрөх явдал хэтэрлээ л гэдэг. Миний хувьд дээрх хоёр шалтгаантай шууд холбоотой гэж боддог.
4. Өөртөө итгэх итгэл, хүндлэл, хариуцлага
За дээрх гурван хэрэгцээгээ зохицуулчихсан сайхан гэр бүлтэй, тогтсон ажилтай хүн өөртөө итгэж, бардамнах, өөрийгөө хүндлэх болон бусдаар хүндлүүлэх хэрэгцээтэй болдог байх нь. Өөрийн гэсэн байр суурьтай, хамт олон, хань ижил, үр хүүхдүүдээрээ хүрээлүүлсэн хүн гэсэн үг шүүдээ. Сайхан сонсогдож байгаа биз.
5. Хамгийн оргил буюу хүн өөрийн авъяас чадвараа хөгжүүлж, шилдэг хүн болох хэрэгцээ
Хүний хүрч болох оргилд хүрнэ гэсэн санаа юм. Ажиллаж байгаа салбартаа шилдэг нь байж, бусдыг ойлгож, асуудлыг нь шийдэх, үлгэр дуурайлал болох, удирдах, дотоод сэтгэлийн маш өндөр чадвартай хүн болох.
Уншигч та бүхэн яг одоо өөрийгөө нэг боддоо, аль хэрэгцээгээ зохицуулах гээд явж байна?
Үнэнийг хэлэхэд Монголчууд маань эхний 2 хэрэгцээтэйгээ л ноцолдсоор байна.
Залуучуудаа энэ 2 хэрэгцээгээ шийдчихээд дараагийн хэрэгцээндээ орох бодол, эрмэлзэл байгаа биздээ. Өөрсдөө чаддаггүй юмаа гэхэд үр хүүхдүүддээ энэ 2 асуудлыг нь шийдэж өгчхөөд явах юмсан...

Сэтгэгдэлүүд:
5. Хамгийн оргил буюу хүн өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх, шилдэг хүн болох буюу би хэн бэ гэдгээ, цаашид би хэн байх вэ? мөн энэ амьдралд би ямар үүрэгтэй оролцох вэ гэдгээ олох
4. Өөртөө итгэх итгэл, хүндлэл, хариуцлага буюу өөрөө өөрийгөө олсны дараах үе шат болох хариуцлагаа ухамсарлаж хичээж суралцаж эхлэх үе бол
3. Нийгмийн (хамт олон, хайр сэтгэл)буюу нийгэмд өөрийн эзлэх байр сууриа олсон, хүн төрөлхтөний хамгийн нандин чанар болох хайрлах энэрэх сэтгэл үүсэх ба бие даасан шинжээ гаргах бол
2. Аюулгүй байдал, амьдралын баталгаа бол нэгэнт амьдралд хүрэх зорих зорилгоо биелүүлж, өөрийн хэмжээнд бататгаж авсан өөрсдийн мэдлэг чадвар хайр сэтгэлийн баталгаа болох амар тайван амьдрал тухайн хүндээ хамгийн чухал
1. Физиологийн хэрэгцээ буюу эрүүл амьдрах ахуй орчноо бүрдүүлэх чадвартай болсон эрүүл гэр бүл болон эрүүл нийгмийг бид бүрдүүлж чадсанаар бидний ирээдүй үр хүүхэд маань амар амгалан амьдарна гэж бодож байна
Оюуна - болноо, болохгүй юм гэж үгүй.
Эдийн засгийн талаас ч тэр боломжгүй л санагдаж байна.
Миний хувьд өөрийхөө үндсэн хэрэгцээг хангачихсан, тодорхой байр сууриа олчихсон хүн л цааш харах болвуу гэж бодож байна.
амжилт
сайхан мэдээлэл байна аа
Аман хэзээ хэзээгүй болсон хүний хэрэгцээ эдгээр хэрэгцээ арай биш байхаа...хүн дуусашгүй хэрэгцээтэй хэрэгцээ хязгааргүй
Манай банжигийн сайн бичдэг зарим хүмүүс амралтаа авсан байхаа.
Жиргээ - тиймээ, тэр их чухал хэрэгцээ, хэхэ
Оюуна - чадалгүй яахав, Монгол залуус хаа ч явсан өөрсдөө хичээвэл цоглог амьдарч чаддаг.
Хү-үний хэрэгцээ цөм багтсаан
Яндаж болдоггүй далай шигээ
Яа-аасан ба-аяан нуу-тааг вэ
Яа-мар ий-ийх ху-увь заяагаар
Би-ид нар эзэн болж төө-рөө вээ
гээд сайхан дууддаг байлаа
Бичлэгийн санаа бол эдгээр хэрэгцээг эмх цэгцтэй болгож харуулах гэсэн юм.
Хүн гол нь ямар хэрэгцээгээ хангачихаад цаашид ямар хэрэгцээ байна гэдгээ сайн бодож зорилгоо тавьж амьдрах хэрэгтэй болвуу.
Тэрнээс олигтой эрхэлсэн ажилгүй, өнөө маргаашаа аргацааж байгаа баагий Оюутолгойн гэрээ нтр гээд гүйгээд цаг заваа үрээд байх шаардлаггүй л байхгүй юу.
аманжи - хэхэ уйгагүй сэтгэгдэл бичих юмаа анд. Манайхаар орж гарч байдагт талархлаа.
ажлаа дуусгачий гсн чададгүй ээ
ойрд сээгийдээгүй схн бшд хэхэ
чи унтааач
нэкээ - тийм учраас л хүн хэрэгтэй зүйлээ ялгаж харж сурах хэрэгтэй байгаа юм.
бас матери, ухамсар 2-оор орлуулаад хариуг нь ч бас гаргаж болно.
Хүний гадаад буюу барих, хүрэхүйн мэдрэхүйгээр дамжих матэриаллаг эд зүйлс болон дотоод буюу ухамсар, сэтгэхүй, таашаал, гуниг, өөрөөр хэлбэл сэтгэл санааны хэм хэмжээ. Эдгээрт хязгаар үгүй. Хүн дээрх мэдрэхүйнүүдээ алдаагүй цагт хаызгаарыг олж харахгүй. Энд хоорондоо шилжих чувство, мэдрэхүйн урсгал байж болох. энд жаахан төөрөлдөх магадлал бий. за миний бодол, төсөөлөл ийм л байна даа?
буруу ю, Др. Туугий?
Энгэ бүх хэрэгцээ хангагдах үед "сэтгэл хангалуун" байх бол уу...
Гэхдээ миний хэлэх гэсэн санаа бол иймэрхүү үндсэн хэрэгцээнүүд байнаа, өөр дээрээ сайн бодоод үзээрэй. Бид ч гэсэн хүүхдүүдийхээ үндсэн хэрэгцээг хангаж өгсөнөөр цаашид сурч боловсорч, хөгжих боломжийг нь олгодог. Ингэснээр хүн амьдралдаа өөрийхөө хэрэгцээг цаашид хангаад явах боломжтой болж байгаан болвуу гэж боддог.
Би Др биш л дээ. хэхэ
Гэхдээ ядаж энэ үндсэн хэрэгцээнүүдээ хангачихаж байвал болж байнадаа.
Энэ Маслоугийн онол Монголыхоор бол нөгөө "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэгтэй дүйх юм шиг санагдлаа. Хувь хүн өөрийн наад захын хэрэгцээ хоол унд, толгой хоргодох газаргүй бол тэгээд юун яасан нийгмийн хариуцлага энээ тэрээг бодохтойгоо..
агай - тиймүү?
Сэтгэгдэл үлдээх: