Зун Монголдоо 1 сар амарчихаад ирхэд нэлээн л юм боллоо. Гэр орон, ээж, ах дүү, найз нартайгаа уулзаад сайхан байлгүй яахав.
Тэр идэж уусан наргиж цэнгэсэн бол яахав түр зуурын таашаал, сайхан алжаалаа тайлж байгаа юм.
Сайны хажуугаар саар гэгчээр олон хүний дунд орвол заавал нэгэнтэй муудаж, нэрвтэх асуудал гарч ирэх бололтой.
Зүгээр гарцаар гарч явтал зогсож байсан машин ухас хийгээд хөл дайрчих шахлаа. Уур хүрээд хашгирсан чинь 40 орчим насны авгай нохой хуцаж байна гэж тоосон шинжгүй цаашаа хараад яваад өгч байгаан. Нэг хэсэгтээ л нэрвтүүлээд хаячихаж байгаан, дургүй хүрсэндээ чулуу атгаад явдаг юмуу гэж ч бодогдох шиг. Цонхыг нь хага цохихгүй юу, дахиж гарцан дээр хүн дайрахгүй болтол нь хашраагаад.
АТМ ороод мөнгө авах гээл нэг хүний ард зогсож байтал, гаднаас нэг ганган хүүхэн орж ирээл нөгөө хүнийг бараг мөнгөө авч амжаагүй байхад нь дайраад л орлоо. Би бүр гайхаад энд уул нь оочирлож байгаа юмсан гэсэн чинь нэг эргэж хялам хийснээ тоосон ч шинж алга. Ийм хүмүүсийг яалтай билээ.
Бас нэг жишээ, найзтайгаа орой нэг газар ороод хоол идчих санаатай, тэгсэн нэг баагий 3 машин тавих газар хөндөлдүүлээд паркалчихаж. Машинаа тавьж болдоггүйээ, дотогшоо орлоо. Гадаа хэн буруу паркалчихваа, засаад тавчихгүй юу гэж хэллээ. Тоож байгаа ч хүн алга, нөгөө хүн нь нохойноос дор болчихсон нь харагдаж байгаан. Аргаа бараад хэдэн ширээгээр нь очиж асуулаа. Тэгсэн нэг гадаад нөхөртэй 2 жоохон хүүхэдтэй хүүхэн байнаа. Үнэндээ л хэлэх үг олдохгүй Чи нутагтаа байсан бол машинаа ингэж тавихгүй дээ л гэж хэлсэн. Монгол гэхээр яаж ч болдог яадгаа алдчихсан газар юмуу? Өөрсдөө ийм байхаар харийхан хүртэл дээрэлхэх юм байна л даа.
За тэгээд айхтар түгжрээтэй замаар 3, 4 эгнээ болж явсаар байгаад арай гэж зуслан дээрээ очлоо. Том хашаатай болхоор халгаатай хүн амьтнаас хол сайхан амарч байнаа. Хэд хоноод усанд явдаг хүн болоод доошоо худаг явлаа. Хүүхэд байхаасаа л 20-д жил ус авсан газар, одоо бохирдоод уух аргагүй болж. За яахав ээждээ ядаж юм угаах усыг нь дөхүүлээд өгье гээд л гэрийхэнтэйгээ очлоо. Тэгсэн яах ийхийн зуургүй л манай нохойруу 3 нохой дайрдагийн байна. Би гартаа тааралдсан чулуугаа бариад л тэрүүгээр чинь нөгөө хүүхэд нохойн шуугиан болоод явчваа. Арай гэж салгаад байж байтал нэг өмдөө чирсэн бацаан, манай нохойруу чулуу шидвэл ална шүү гэнээ. Цаана нь аав ах нар нь юмуу хэдэн хар царайтай баагийнууд ярзайтал инээгээл сууж байхын. Гэр бүлээрээ явж байсан болхоор арай л зодоон цохиондоо тулсангүй. Тэгсэн буцах замд хүүхдүүд хэлж байнаа, эд нар худаг хаяалж буучихаад энүүгээр ирсэн хүүхдүүдийг нохойгоо туулгаж айлгадгийн гэж байна. Миний гэнэт гэдэн хөдлөөд тэнэг хүмүүстэй өөрсдийх нь хэлээр яръя гэж бодоод шоучин дүүгээ хэдэн найз нараа дагуулаад хүрээд ир гээд утас цохчихлоо.
Цагийн дараа таван архайсан залуу хүрээд ирлээ. Ах зүгээр айлыг нь зааж өгөөд дүү нар учрыг нь ол гээд явуулсан. Тэр хавийн бацаанууд дагаастай, очоод өөрсдийх нь хэлээр нэлээн сайн ярьсан юм шиг байна лээ, нэг нь гэрийхээ үүдээр ороод хаагуур гарсан нь мэдэгдэхгүй алга болсон гэсэн. хэхэ
Тэрнээс хойш худаг дээр 2, 3 очсон нохой битгий хэл хүний бараа ч байхгүй. Ийм хэл яриа зарим ухамсаргүй хүмүүст сайн үйлчилдэг юм байна гэсэн ойлголттой ирсэн дээ.
Дараа жил явахдаа нэг цахилгаан бороохой авч явъя гэж бодоод байгаа, тоглоомчгүй, хүн шиг яриад болохгүй бол ПАД.
Магадгүй хүмүүст өөр санаа оноо байж болох юм. Гэхдээ дутагдлын хажуугаар дуугуй өнгөрдөг нь арай л ихсээд байгаа юм шиг. Дор бүрээ шүүмжлээд хэлээд явчихвал иймэрхүү хүмүүсийг давраахгүй л байх.
Ялангуяа залуучууд маань зөв юман дээр дугарч, шаардлага тавьж байх хэрэгтэй байна шүү.
Хүн хүнээ хүндлэхээ байж, өөрийгөө ч хүндлэхээ умартаж. Дунд сургуульд хэрэгтэй хэрэггүй хичээлээр дарамталж байхаар ёс суртахууны, нийгмийн хандлагтай хичээл ормоор юм. Хүүхдийг багаас нь төлөвшүүлж, зөв хүмүүжилтэй иргэн болгох тал дээр ажиллах хэрэгтэй байна даа.

Сэтгэгдэлүүд:
Энэ дээрэнгүй зан ч Монголчуудын "онцлог шинж" болоод байгаа байхаа бараг.. хэцүү хэцүү. Би ч чаддагаараа ярзайтлаа инээгээл, арганд орку бол зугатаажугаам чинь, хэл ам хөл гараараа учираа олж чадахгүйгээс хойш..
Сайлэнт - сайн уу найзаа? Энэ ноднин зун болсон зүйл. Эмэгтэй хүмүүс хэцүү байхаа, аягүй бол эмэгтэй гэлтгүй цохиод авч магадгүй юм билээ.
Ганц нэгээрээ өрвөлзөөд үр дүнгүй байж магадгүй, гэхдээ олуулаа дугардаг болбол айна ичнэ гэж бодож байна.
Уул нь яг тэгээ л муухай харахад нь ПАД хийлгэвэл... хэхэ Босож ирээд дахиж тэгэж муухай харахгүй л байхдаа.
Манай блогоор байнга зочилдогт талархлаа.
харин хол бжаагаад очихоор бүх юм хурц тод өө сэв нь хүртэл хамгийн түрүүн нүдэнд тусаад бдг юм шиг
хөгжинө хөгжил гэдэгийг хүнийхаа сэтгэхгүйнээс л эхлүүлэх хэрэгтэй юм шиг л харагдаад бдышд
Анх гэртээ орохдоо л Энэ орц ямар муухай болоо вэ гээд хэлчихсэн чинь үүдний жижүүр авгай хашгираад л эхэлсэндээ. хэхэ
Лили - буруу юм хийсэн гэж бодохгүй л байгаа хэхэ.
Их найрагч " Амьддаа бие биеэ хайрла " гэж зүгээр ч нэг хэлээгүй л болов уу. Хүн хүнээ болоод байгаль эх дэлхийгээ хайрлах л хэрэгтэй.
Бэхэрэ - Ханхүү гэж хэн бэ? Надтай санал нийлвүү? хэхэ
Болороо - өөрсдөө хийж чадах юмаа хийх л хэрэгтэй.
чи аль зэрэглэлийг нь сонирхож байна? жишээ нь нэг их аавын цээж болсон том амтай, шалдан кармантай банди нар байдаг ш дээ. тэднийг номхруулахад хуучин тээврийн товчооны В12-019 траншеиний Баясаатай ярихад болно. ердөө л 100 ногоон. тэд нар хөөрхөн арга хэмжээ авчихна.
эсвэл 100 мянган ногоонд эргэх хүүхдүүдтэй ашиг олзоо хувааж ам хэлээ олохгүй бол арай өөр хаяг бий. сонгуульд нэр дэвшиж шавар хаах гээд байгааг таглахад бас өөр, мэдээж үйлчилгээний хөлс, захиалгын хэлбэр, даалгавраас хамаараад явж өгнө.
чи тэгээд ямар үйлчилгээ сонирхов, пааркин олох, хоол үйлчилгээний газар тэгш эрхтэйгээр үйлчлүүлэх? 24/7-оор бүх замаа цэвэрлүүлэх?
Өөрөө цахилгаан бороохойгоо аваад явж байсан нь дээр юм байнаа.
Чабу ахад үнэн талархав...
сайхан хэлжээ.
дэлгээн - Чабу мэргэшсэн хүн бололтой хэхэ.
bolor7erdene - кинон дээр гардаг. Нэг залуу дээрэмчинг харсаар байгаад өнгөрүүлдэг, гэтэл тэр нь явсаар байгаад өвөөг нь очоод алчихдаг. Дуугуй өнгөрөх үү, дутагдлыг нь хэлэхүү гэдгийг сайн бодох л хэрэгтэй байхдаа.
мэдикал - хүн орчиноо сольж байж мэдэрч ялгааг нь илүү хардаг болвуу? чам шиг зөв бодолтой залуучууд олноор буцаж очвол нийгэмд өөрчлөлт орж дээрдэх болвуу гэж чин сэтгэлээсээ найддаг хөөн.
Гэхдээ Монголчууд маань хүний нутагт хэнээс ч дутахгүй сайхан амьдардаг. Тийм их чадварлаг хүмүүс байж юунд ийм байгаад л харамсах юм.
Сэтгэгдэл үлдээх: