Сайн байна уу солонгорон харагдах миний нийслэл
Улам улам өнгө нэмсэн
Энэ бол миний Улаанбаатар гээд Лемонс хамтлагийн энэ дуу үнэн таалагдлаа.
Улаанбаатар хот маань үргэлж ийм утаатай, хогтой байгаагүй юм шүү. Цагтаа сайхан цэвэрхэн ёстой л солонгорч харагддаг улсын маань нийслэл байсан. Одоо тэгсэн хүмүүс Эрдэнэт сайхан цэвэрхэн хот юм, Дархан сэлүүхэн дажгүй гэдэг болчиж. Тэр аймаг сайхан, манай сум тасархай гээд бичиж л байна. Тэгвэл би бас өөрийнхөө хотыг магтаад бичнээ.
Улаанбаатар хотдоо хайртай, зүрх сэтгэлээрээ хамтдаа. Над шиг хотдоо төрж өссөн хүмүүс бүгд л тийм байх гэж бодож байна. Доор харагдаж байгаа Хүүхдийн зуу одоогоор Сеүлийн гудамж байгаа 5-р хорооллын хүүхэд. Энд бүх дурсамжтай сайхан хүүхэд нас өнгөрсөн. Сайхан харагдаж байгаа биздэ. Цаашаа энэ зам үргэлжлээд 25-р эмийн сан, 10-р хороолол гээд явчихна. Харин наашаагаа 10 жилийн 45-р сургууль, Орос элчин, 1-р сургууль, Орос 3, Цирк, Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль, Драмын театр гээд л хүүрнэн ярина дөө. хэхэ

Энэ бол ашиглалтад ороод удаагүй байгаа 3, 4 - р хороолол. Сайхан хоггүй цэвэрхэн сэлүүхэн харагдаж байна шүү. Хорооллын хүүхдүүд хэлж ярих юм байгаал байлгүй.
Тролейбусны шугам ч тавигдаж амжаагүй байж.

Одоо нөгөө таалагдаад байгаа дуу, үнэн цоглог, таалан үзнэ үү. Лемонсыхоо залууст амжилт хүсье!
I love my Ulaanbaatar.

Сэтгэгдэлүүд:
Аманжи анд сайн уу? гого гэдэг үг багданаа.
Лемонсын энэ дуунд ёстой дуртай. Маааш их баярлалаа.
goyo duu, teenQ
Жиргээ - харамсалтай нь байсаан л гэж хэлэх байна. Одоо дуртай л хотыг маань муухайгаар нь хэлж байнадаа.
Намара ирээдүйд сэтгэгдэл оруулж байхад бид өнгөрсөн үед сэтгэгдэл оруулж байна. хэхэ
бомбордэр - 1 сургуулийн хүүхэд байх нь. Тэр хавиар дандаа зам түгжрээд тамтай шүү.
Гэхдээ сэтгэл сайтай цоглог залуус байхад буцаад гоё болноо.
Намара ингэхэд хаана байдын?
манай ээжийнх буюу манай монгол дахь байшин харагдаж байнам ямар ч гоё юм бэ дээ...
апаст - сайхаан бидний нийслэл.
Таны ээжийх аль байр юм?
Дэгжин хээнцэр бүсгүйчүүд харааа дээгүүр алхалсан
Дэвэрүүн хөөрхөн үрсийн цовоо инэээдэнд цалгисан
Дэргэдүүр нь айлчилж өнгөрсөн бүхэн саатан тухлахаас аргаггүй
Дэндүү сайхан улсын минь нийслэл Улаанбаатар минь хэ хэ
daxiad l saixoon....saixon te...
Жиргээ - анха, дэндүү сайхан
Арай л байгаа шүү.
Бизъя - цэвэрхэн, сэлүүхэн, хүмүүс нь соёлтой байлаашдээ.
Бэхэрэ - аргагүй шүү дээ. Гараад ээлжлээд орцоо цэвэрлэчихдэг байлаа.
Байрныхаа гадаа мод тарина, жилдээ 1-2 удаа суботникд гарна. Орцоо бол ээлжлээд угаачихна.
Ер нь нийгмээрээ соёлжих гэж их хичээдэг байсан даа.
Тавдугаар хорооллын хүүхдийм биздээ
saihan haragdaj bna shuu manai 3,4r horoolol
odoo ch neeh olon delguur l bh shiv dee
сарнайхан - 6-р сургуулийн яг хажуугийн байр.
Хэлтэрхий - тийм байна уу?
Ловэр - харин тиймээ, тиймэрхүү зүйл байлээ. Зун ганц сар болоод явхад нэлээн бухимдсан шүү.
Сэтгэгдэл үлдээх: