Хүнийг сурч, мэдсэнээр нь тодорхойлбол

Сайн байцгаана уу Монголын цоглог залуусаа!

Өнөөдрийн хичээл маань маш энгийн мөртлөө бодууштай зүйл байгаа юм.

Та өөрийгөө хэр сурч боловсорсон мэдлэгтэй гэж боддог вэ? Энэ асуултад дараах үндсэн 4 хариултыг өгч болох юм.

 

 

1. I don't know I don't know - Мэддэггүйгээ мэддэггүй

2. I know I don't know -Мэддэггүйгээ мэддэг

3. I know I know - Мэддэгээ мэддэг

4. I don't know I know - Мэддэгээ мэддэггүй

 Миний бодлоор мэддэггүйгээ мэддэггүй хүмүүс нийгэмд маш олон байдаг ба төдий чинээгээр тухайн нийгэмдээ хор уршигтай юм. Учир нь тэнэгдүү юмуу худалч хүмүүс ийм зан гаргадаг. Тухайн ярьж, хийж байгаа ажлынхаа талаар юу ч мэдэхгүй эсвэл нэг сонингийн тасархайгаас жоохон юм харчихсан хүмүүс өө наадахыг чинь мэднэ чадна гэж худлаа ам гардаг. Сарын дараа ажлын үр дүнг нь хархад юу ч байхгүй. Ерөөсөө өөрийгөө энэ ажлыг мэдэхгүй гэдгээ мэдээгүй эсвэл худлаа мэдэмхийрснээс болж цаана нь хамт олон, албан газар хохирч байх жишээтэй.

 Яг энэ жишээ Монголд ажиглагдаад байгаан. Уул уурхайн ашиглалтын талаар Аачгүй хүн тухайн уурхайн үйл ажиллагааг шүүмжлээд 2 хуудас сайхан өөртэй нь адилхан хүмүүст зориулаад эссей маягийн юм биччихэж байгаан. Дараа нь сонинд ярилцлага өгнө, хэвлэлийн бага хурал хийлгэнэ, мэдлэггүй мэдээлэлгүй байсан масс дагаал намирна даа. Нөгөө товариш өөрийгөө аягүй мундаг мэддэг хүн гэдэгтээ итгэчихсэн. Ийм хүмүүс гол нь өөрөө юм сурдаггүйн дээр бусдыг хохироох аюултай юм.

 Дараагийн хүмүүс бол мэддэггүйгээ мэддэг хүмүүс. Мэдэхгүй чадахгүй зүйлээ би мэдэхгүйээ гээд хэлчихдэг хүмүүс л дээ. Чамайг мэдэхгүй гэж хэлсэний төлөө хэн ч шоолж доош нь хийхгүй, харин ч зааж сургаж ойлгуулахыг хичээнэ. Ийм хүмүүс цаашид шинэ юм сурч, өөрсдийгөө хөгжүүлж байдаг. Би ч өөрийгөө энэ бүлэгт багтана гэж бодож байна.

 Харин мэддэгээ мэддэггүй хүмүүс өөрт нь жоохон харамсалтай боловч нийгэмд хор хөнөөл багатай. Ийм хүмүүст бага зэрэг сэтгэлийн дэм урам зориг өгөхөд нийгэмд хэрэгтэй чадварлаг хүн болно гэж бодож байна.

 Сүүлийн бүлэг болох мэддэгээ мэддэг хүн. Миний бодлоор энэ бүлэгт үнэхээр мэддэг чаддаг зүйлээ ам бардам би чаднаа гэж хэлээд зогсдог хүмүүсээс гадна, суут ухаантан, гоц авъяастнууд багтах болвуу. Нэгэн суут зохиолч хэлсэн байдаг "Tа нар миний хэлснийг 10, 20 жилийн дараа л ойлгоно" гэж. Үнэхээр л тэр үед хүмүүсийн мэдэхгүй зүйлийг мэдээд байж.

Эцэст нь залуустаа хэлэхэд юу мэдэх нь нээх чухал биш харин мэдсэн зүйлээ хэрэгтэй үед нь ашиглаж сурахад асуудлын гол учир оршиж байгаам шүү.

Урд нь миний хэлж байсан KNOW HOW гэдэг зүйлийг л сурч эзэмшихийг хичээгээрэй.

Амжилт хүсье залуусаа!

Сэтгэгдэлүүд:

1. Tlg_UB | 2009-07-06 05:33:12
Бас нэг юм нэмж хэлхэд дээрх тодорхойлолтууд дээр нэмж хэлэх санаа оноо байвал чөлөөтэй ярилцаж болно шүү.
2. amanjinka | 2009-07-06 06:37:35
сайн уу хө?

хэрэгтэй л эд бна даа
3. Сарнайха | 2009-07-06 08:06:30
2 бас 3 хоёрт хамаарагдаад бн ккк
4. Орнелла | 2009-07-06 08:43:02
Жаа.
5. ЗОРИГТ8 | 2009-07-06 18:11:43
Мэддэггүйгээ мэддэг би
6. Tlg_UB | 2009-07-06 18:21:30
аманжи - сайн, чи сайн биздэ? Хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байх.

Сарнайха - болжийноо, чамайг бас ийм болвуу гэж бодсон юм.
7. Tlg_UB | 2009-07-06 18:22:24
Хувилгаан - жаа гэдэг чинь Монголоор за билүү? хэхэ

зоригт - Ок
8. Жиргээ | 2009-07-07 09:40:22
meddegguigee medeed ch meddeggui xuniig yaxuu...kkk...
bi duursen xuun
9. leo | 2009-07-07 09:47:15
аанхаан хичээеээ
10. Вафль | 2009-07-07 09:50:14
хүүе хонгороо... авууштай бичлэгтэй байхад хандалт бага байхын. Гайхав.
11. Tlg_UB | 2009-07-07 16:19:42
Жиргээ - юунд тэгэж өөрийгөө дутуу үнлэж байдагийн, хүн насан туршдаа сурч боловсордог шүүдээ. Чи чаднаа.

Лео - санаа оноо байвал бас хэлээрэй, уул нь хэлэлцүүлэг маягийн юм болоод явчихвал хүнд хүрэх нь арай илүү байх болвуу.
12. Tlg_UB | 2009-07-07 16:24:26
Бафль - хэхэ, яахав блогт голцуу ойр зуурын явган яриагаар хөөрөлдөх сонирхолтой залуус олон байдаг болвуу гэж боддог.
Жишээ нь Галбадрахын маш авууштай нийтлэлүүд хандалт багатай л харагддаг.
Гэхдээ өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй олон залуус орж ирээд уншаад санаа оноогоо хэлдэгт талархаж байнаа.
13. leo | 2009-07-07 16:37:19
эртний Грекийн агуу сэтгэгч Би мэдэхгүйгээ мэдэж байна гэсэн байдаг... гэхдээ мэдэхгүй гэдгээ мэдэж байна бус харин мэдэхгүй юмс үзэгдэл мөн чанарын талаар мэдэж байна гэсэн санаа... магадгүй мэдэхийг хүссэн их хүсэл ч байж болох юм. энэ талаархи бодол юу байна
14. Tlg_UB | 2009-07-07 17:28:50
лео - санал нэг байна. Хүн мэдэхгүй байгаа маш олон зүйлээ мэдэхийг эрмэлздэг байх хэрэгтэй.
Маш энгийн жишээ гэхэд шалгалтанд бэлдэж байхад унших тусам л мэдэхгүй асуултууд олон гарч ирдэг. Харин юу ч хийгээгүй явж байхад мэддэг ч юм шиг харагдаад байдаг шүүдээ.
15. Tlg_UB | 2009-07-07 17:31:29
Тэхлээр миний хэлэх гээд байгаа зүйл хүмүүс аливаа зүйлийн талаар өнгөц харчихаад эсвэл хагас дутуу мэдээлэл авчихаад мэддэг юм шиг мэдэмхийрдэг. Энэ нь эргээд нийгэмд мэддэггүйгээ мэддэггүй хүмүүсийг олшруулж байгаа асуудал юм.
16. LoLa Bunny | 2009-07-08 01:09:31
Баярлалаа Туугий, сайхан хичээл байна олон хүнд уншуулмаар.
14. Нээрээ яг тэгдэг шүү, хальт сонсоход мэдээд байгаам шиг хэрнээ яг хэлэх гэхээр тодорхой барьцгүй болох үе олон байдаг, тэгээд өөрөөсөө ичих хэрэг гарна, хэхэ
17. Tlg_UB | 2009-07-08 01:59:38
Сайлэнт дуудуулж байж л хичээлдээ ирэх юмаа. Чиний хэлсэн зүйл бол Мэдсэн зүйлээ хэрэгтэй үед нь ашиглаж сурахтай холбоотой юм. Энийг Чадвар гэж хэлбэл болох уу?
18. ss_gogo | 2009-07-09 04:15:37
мэддэггүйгээ мэддэггүй хүмүүсийг өндгөн толгойт гэдэг билүү хэхэ
хичээлдээ суугаад гарлаа хө
сайн уу
19. Tlg_UB | 2009-07-09 04:20:57
gogo - сайн, сайн уу? тийм нэр бас байдымуу? хэхэ
20. ss_gogo | 2009-07-09 04:23:59
хэхэ байдын байна лээ мэддэггүй мөртлөө мэддэг хүний дүр эсгэдэг хүнийг хэлдийн байна лээ хэхэ
21. Tlg_UB | 2009-07-09 04:41:22
зо зо, инээдтэй юм байна. хэхэ
22. amanjinka | 2009-07-09 21:14:54
сайн уу хө
23. Tlg_UB | 2009-07-09 23:17:23
Сайн, Аманжи сайн уу?
24. altargana | 2009-07-10 01:52:15
за их чухал сэдэв байна, би ч мэдэхгүй юмаа мэдэхгүй гээд шууд л хүлээн зөвшөөрдөг, энэ хорвоо дээр мэдэхгүй юм ч их байна даа, ядаж компьютэр гэхэд л бараг худалч хүнд өдөр болгон л шахуу шинэ юм гарч байх юм, сурах гэж ядаж байтал өөр дэвшилттэй юм гараад...гүйцэхгүйм байна
25. Tlg_UB | 2009-07-10 02:04:37
Мэдэхгүй зүйлээ мэдэхгүйээ гээд хэлчихдэг бол ажил явхад хэн хэндээ амар байгаа юм.
Компютэр технологийн хувьд хоцрохгүй шиг байхыг л хичээж байнадаа.
26. SSunday | 2009-07-10 02:34:03
Хүмүүсийг ингэж ангилдагийг өмнө нь уншиж байсан юм байна. "Мэддэгүйгээ мэддэг" 2 дахь ангиллын хүмүүсийг юм сурах хүмүүс, зааж өгөх хэрэгтэй гэж байсныг уншиж байсан юм байна. "Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй" хүмүүс их төвөгтэй дөө. Нийгмийн хөгжилд жинхэнэ саад бологчид эдгээр нөхдүүд байгаа юм даа.
27. Tlg_UB | 2009-07-10 03:12:46
Sunday - Мэддэггүйгээ мэддэггүй хүмүүс л цөөхөн байгаасай гэж бодох юм.
28. ss_gogo | 2009-07-11 08:20:48
Хуртай нартай миний Монголын наадам
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буюны хийморь дэгдээж
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай!
29. Tlg_UB | 2009-07-11 21:14:49
Сайхан мэндчилгээ хүргэсэн гого анддаа талархлаа.
Сайхан наадамлаарай.
30. Badman | 2009-07-13 05:32:42
Сайн уу хө. Сайхан наадаж байна уу. Үнэн дажгүй хэрэгтэй нийтлэл байна. Олон хүнд уншуулах юм сан.
31. Tlg_UB | 2009-07-13 05:46:11
Сайн уу анд? Наадам сайхан боллоо. Олон хүн уншссан байхаа. Чи нойргүй хонож байгаамуу?
32. Badman | 2009-07-13 06:04:24
Эрт сэрчихээд нойр хүрдэггүй. Тэгээд яахав болоог донтон болохоороо банжигдаад суужийна. Хо хо хо.
33. Tlg_UB | 2009-07-13 06:24:28
хэхэ, хар үүрээр л блогдох юмаа. Энд одоо бас хар шөнө болж байна. Унтая даа.
34. Wolf | 2009-07-13 06:56:22
Философич Б.Батчулуун гуайн бичсэн "Сэтгэлгээ" гэдэг нийтлэлд Мэддэгээ мэддэг хүн түүнийг цэцэн хүн гэнэ .Тийм хүнээс суралцах хэрэгтэй нтр гээд гардаг.Чиний энэ бичсэнтэй яг төстөй юм.
35. ЗолбинББ (зочин) | 2009-07-13 07:36:51
Наадмын мэнд

яасан их юм уншдаг хүмүүсэв дээ. толгой чинь ядрахгүй байна уу

лайтай байгааз дээ их юм уншиж , олон юм бодсоноос.

энэ Волф нийтлэл, философи уншсаар байгаад номын цагаан солио тусчих вий дээ санаа зовоод байхийм.

хэ хэ
36. Tlg_UB | 2009-07-13 18:17:53
Wolf - аан тэр нийтлэлийг уншаагүй юм байна. Харин би бас тэгж бодоо байгаа юм, суут ухаантнууд энэ бүлэгт орох болвуу гэж.
Золбин - Сайхан наадаж бна уу? Уншаад л байна. Гайгүй байлгүйдээ.
37. blogtoihun | 2009-07-13 18:36:35
За ойлголоо...
Би ч мэддэг ч юмгүй, мэдэхгүй ч юмгүй байх юм. Гэхдээ хөөрхий мэддэггүйгээ мэдээд л явах юмсан гээд боддог күн дээ...
38. blogtoihun | 2009-07-13 18:37:20
Өө дүүгээ сайхан наадсан уу...мартаад гараад явах шахлаа...
39. Tlg_UB | 2009-07-13 19:50:01
блогтойхүүхээ- сайхан наадлаа, сайхан наадаж явнуу? Мэдэхгүйгээ мэдэх гээд явж байгаа бол болждээ.
40. delgeen | 2009-07-14 05:36:07
bi meddeggvigee meddegt orox yum bna xi xi xi
41. Tlg_UB | 2009-07-14 05:39:59
Дэлгээн - энд орж ирсэн хүмүүс голдуу энэ бүлэгт багтаж байгаа сайшаалтай. Гэхдээ бид зөвхөн блог хүрээгээрээ сэтгэвэл өрөөсгөл болох байх.
42. ❀Casanovinna❀ | 2009-07-22 06:18:23
nadad 4vvlee ih baga hemjeegeer bga hehe
43. Tlg_UB | 2009-07-22 18:52:56
Касано- Мэдэхгүйгээ мэдэхгүй байж болохгүй л гэж зөвлөх байна.
44. bolorka83 | 2009-07-22 19:01:15
1.teneg ongiroo
2.uimaraa
3.heviin
4.martamhai oron garan
45. Tlg_UB | 2009-07-22 19:08:12
Болорка - зарим дээр нь санал нийлэхгүй бна. Миний хувьд товч дүгнэвэл
1. тэнэг
2. хэвийн
3. суут ухаантан, өөртөө итгэлтэй хүн
4. өөртөө итгэлгүй, мэдлэгтэй
46. bolorka83 | 2009-07-22 19:13:47
gehde 4 iig bi martamhai mangar l gene
2 chin bas sala utga aguulj boloh ym
3. heviin gehed l bolno ene bol tom oilgolt bish hehe

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.