Бодлоо л доо. Хүмүүс яагаад сүүлийн үед ямаанд дуртай болоод байнаа гэж...
Малчин нэртэй болгон ямаа тэжээгээд, ямаандаа жигтэйхэн хайртай үс ноосыг нь самнаад л тэрэнд нь УИХ-н гишүүд хэдэн арван тэрбумаар нь мөнгө баталж өгөөд л, тэрийг нь харсан хужа нар шүлсээ гоожуулж орж ирээд л сүрэг сүргээр нь ямаа худалдаж аваад л...
Монголд бол ер нь ямааны бизнэс цэцэглэж байнадөө.
Тэгээд би бодлоо. Надад ямаатай холбоотой юу байна гээд... Түй ч алга.
Би ямааны мах иддэггүй, сүүг нь уудаггүй, ноолууран эдлэл хэрэглэдэггүй, ядаж ямааны арьс эвэр зэргээр хийсэн гутал мутал ч алга...
Тэгээд л ийм дүгнэлтэнд хүрэхгүй юу, БИ ЯМААНД ДУРГҮЙ ХҮН БАЙНА гэж.
Яагаад ямаа миний дургүйг хүргэчих вэ гээд бодсон чинь цус чинь бэлчээрийн ганц дайсан юм байнашдээ. Би ч нээх хөдөө гадаа явдаг хүн биш, гэхдээ бэлчээр сүйтгэдгийг нь яаж анзаарсан гэхээр манай зуслан овоо хэдэн бургастай, хүүхэд байхдаа тэрэн дотор бараг төөрчхөөр байсан юм, бас хажуугаар нь жижигхэн горхи урсаастай. Тэгсэн манай тэр хавийн малтай айлууд ямаанд хайр зарлаад юун горхи, дээгүүр нь харайх ч бургасгүй болсоон.
Надад хэрэггүйн мөртлөө миний амьдарч байгаа орчинг сүйтгээд байхаар нь би ямаанд дургүй юм байна.
Сүүлийн үеийн мэдээгээр 40 гаран сая малын 1/4 нь ямаа болжээ. Угаасаа мод, ус багатай, модны хулгайч ихтэй Монголд ямаа нэмэгдээд ирэхээр цөлжилтийг жинхэнэ хурдасгаж байна даа.
За тэгээд над шиг ямаанд дургүй хүн байвал дэмжээд явчихна бизээ.

Сэтгэгдэлүүд:
Ямааны саалийн хугацаа 220-230 хоног үргэлжилж, 60-70 л сүү өгдөг.
Ямааны мах хонины махнаас уургаар их, тослогоор бага, эрдэс бодисоор ойролцоо
адгалалт сайн даадаг, сайн чанарын борц болдог бөгөөд ямааны махан борцны өөх нь хуршдаггүй сайн талтай
ямаа бэлчээрээс аль шимтэй ногооны сор үзүүр, цэцэг, буурцгийг голчлон түүвэрлэж иддэг учир мах нь эрдэс, витамин ихтэй тул сувиллын чанартай гэж үздэг
Ямааны сүү нь бусад хөхтөн амьтны сүүг бодвол уургийн амин хүчлийн найрлага болон генетикийн өвөрмөц бүтэцтэй, ээдмийн барьцалдах чадвар сул, уургийн шингэц сайтай учраас бага насны хүүхдэд илүү тохиромжтой.- Сүүний тослогийн тосны хүчлийн үлдэгдэл буюу нүүрстөрөгчийн гинжийг хүний бодисын солилцооны алдагдлын өвчнүүдэд эмчилгээний зориулалтаар ашигладаг
За хамгын сүүлд нь ноолуурын ашиг шимийн тухайд бол бүгд мэдэж байгаа байлгүй тиймээ ккк
ямаа судлаач шиг л комент үлдээлээ ккк
ухна чинь сүргийн манлай. сүргээ хамаг шим тэжээлтэй бэлчээрт аваачиж, сүргээ аюул осолоос хамгаалдагүй юм уу?
ВАФЛЬ - ямаандаа хайртай гэж жигтэйхээн
МОНГОЛХҮҮ - айдаа наадхыг чинь л хэлэх гээд байна.
нээрэ чиний нөгөө цуврал хичээл дуусцымуу
өөр гоё хичээл бгаа биз дээ айн???
хичээл санаж байгаагаа бичсэн юм. Хөтөлж байсан дэвтэрээ олдоггүй. Тэрэн дээр уул нь бүх юмаа тэмдэглэчихсэн бсан юм.
гоё хичээлүүд бсн юмсан
би ч чаддагаараа бүгдийг нь дэвтэр дээрээ бичээд авсан л даа хэхэ
Ямаа нь:
- өвсний боловсорч буй үр, цэцгийг түүж иддэгээрээ ургамлын нөхөн ургалтыг удаашруулдаг.
- ургамал багатай газар үндсийг ухаж иддэгээрээ бас л ургамлын аймагт хор хөнөөлтэй.
- тэсвэр муутай мал / хорогдол өндөртэй /
- мах нь хүйтэн чанарын гэх мэтчилэн ашиг шим гэх ноолуураар халхавчилсан хүйтэн хошуутай мал даа.
Вафль - 18 сая ямаа!!! Энэ их тоо шүү. Нэг хүнд 6 ямаа ноогдож бна.
Эминэнт - харин тэх
Бэлчээрийг маш их талхалдаг мал шүү дээ
Намара - за яахав ядуурсан ард нь тэжээлээ гэхэд, ядаж төр нь дэмжмээргүй юмдаа.
Бомбэрдэр - тэгээд л тэр 76 УХНА гээд байгаам.
Сэтгэгдэл үлдээх: