Хүн өөрийгөө нээж, танин мэдэхүй (төгсгөл)
Өдрийн мэнд, энэ цуврал бичлэгээ өнөөдөр дуусгая гэж бодлоо. Олон сайхан сэтгэгдэл бичсэн хүмүүст баярлалаа. Нэг удаа биднийг туршсан хэцүүхэн даалгавар хийлгэсийн. Эхлээд бидэнд нэг урт олс өгөөд энэ олсоор яг тэгш өнцөгт үүсгээд тойроод суугаадах гэлээ. Тэгсэнээ за буцаад байр байрандаа очдоо гэж хэлээд байрандаа очсоны дараа бие биенийхээ нүдийг боохоор болов. Нүдээ боож дууссаны дараа юу болох гээд байгааг мэдэхгүй зогсож байтал за одоо түрүүн тэгш өнцөгт үүсгэхэд сууж байсан газраа очоод суу гэнээ. Бүгд сандарсөөн. За би чинь хаана сууж байлаа, миний хажууд хэн байлаа гээд л... Тэгээд яаж ийгээл очоод суусан(бас бяцхан заль хэрэглэсээн). Эхнээсээ олсоо дамжуулаад ирсэн чинь миний зүүн талын хүүхэд нэг л бишээ, шал хазгай суучихаж. Амьхандаа тэмтрээд татаад зөв суулгах гэсэн чинь мань хүн бас өөрийгөө зөв суусан гээд бодчихож. Тэгээд бөөн тэмтрэлцээн, таталцаан болсны эцэст багшдаа болсон л гэж хэллээ. За тэгвэл нүднийхээ боолтыг авч болно гэнэ. Боолтоо аваад харсан чинь шаал худлаа зуйван юмнууд суучихаж. Хэхэ.
"Хүн өөрийгөө нээж, танин мэдэхүй (төгсгөл)" цааш унших »
Хүн өөрийгөө нээж, танин мэдэхүй (үргэлжлэл 2)
Хүн өөрийгөө нээж, танин мэдэхүй бичлэгээ үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Энэ удаа ямар нэгэн даалгаварын тухай бичилгүй хамт сурч байсан үзэг нэгт найзуудыхаа тухай бичье гэж бодлоо. Зарим нэгэн хүмүүст ялангуяа монгол оюутнуудад маань сонирхолтой байх болвуу гэж бодлоо.  За ингээд миний хамгийн сайн найз болсон Испани залуугаас эхэлье. Гитараа үүрээд, үргэлж инээж, дуулж явдаг байсан. Би гитарт дуртайг ч хэлэхүү. Завсарлагаанаар хэдэн дуу даруулж байж л санаа амарна даа. Нэг удаа хоолонд орчихоод бүгдээрээ дуулаад суучихсан, тэр хавийн хүмүүс тойроод, тогооч цэвэрлэгч нь хүртэл хүрээд ирсэн. Ёстой л нэг хөгжөөж өгдөг залуудаа. Нэг юм хэлэхэд гадаад оюутнуудын хөгжмийн мэдлэг их өндөр байсан шүү. Нэг охин төгөлдөр дээр тоглоод босоход дараах нь очоод өөр ая тоглож байх жишээтэй. Хөгжим тоглож сураагүй би ичив.
"Хүн өөрийгөө нээж, танин мэдэхүй (үргэлжлэл 2)" цааш унших »
Буддын шашин, миний бодлоор
Шашин, тэр дотроо буддын шашин гэж юу вэ? Манай блогчид энэ сэдвээр их бичиж маргалдсан байдаг. Тийм болохоор шашны талаар өөрийнхөө үзэл бодлыг бичье гэж бодлоо. Миний хувьд гэвэл буддын шашинг эрхэмлэдэг хүн. Яагаад шүтдэг гэж бичээгүй нь бас учиртай. Аливаа шашинг шүтэж бишрэхэд шалтгаан байх ёстой гэж боддог. Би христос шашин шүтдэг хүмүүсээс асуудаг яагаад энэ шашинг шүтэж байгаан бэ? Олон нь л хариулт авч байсан/Ертөнцийн эзэн, бурхны хүү, дахиж төрсөн, бидэнтэй ирж уулздаг гээд/. Гэхдээ надад энэ хариултууд хангалттай биш санагддаг. Үнэхээр өөрийг нь ч юм уу ойр дотнын хүнийг хараа оруулаад, хавдрыг нь эдгээчихсэн бол шүтэх нь аргагүй биз. Гэхдээ би ийм зүйлд итгэдэггүй.
"Буддын шашин, миний бодлоор" цааш унших »
Хүн өөрийгөө нээж, танин мэдэхүй (үргэлжлэл)

Энэ өдрийн мэндийг хүргэе,

нэлээн завсарласны дараа "Хүн өөрийгөө нээж, танин мэдэхүй" бичлэгийнхээ үргэлжлэлийг та бүхэнд хүргэж байна.

Ийм нэг даалгавар хийлгэсийн...

Багш нэг өдөр бид нарыг тойроод зогсоорой гэлээ. Тэгээд бидний дунд нэг том гялгар цагаан уут тавиад за та нар энийг далайн дунд байгаа ганц мөсөн арал гэж бодоорой. Хүн болгон энэ арлын хаана байхаа шийдээд тэр газраа очиж зогсоорой гэнээ. Би ч гол хавиар дуугуйхан очоол зогслоо. Тэгсэн за одоо мөсөн арал маань хайлаад тал нь байхгүй болчихлоо гээд дундуур нь нуглаад тавьчихлаа. За одоо та хэд гараад зогсоорой гэхэд, нэлээн түлхэлцэх маягтай гэхдээ л гайгүй хүн бүр л хүссэн газартаа очоод зогсчихлоо. Тэгсэн мөс бас хайлаад тал нь байхгүй болвоо.

Одоо хүн болгон дуртай газраа зогсож болохгүй нэлээн хэцүү юм болохнээ. Хоорондоо зөвлөлдөж тохиролцох шаардлага гарч байна. Хэн нь голдоо орхуу хэн нь захдаа гарах уу, захын хэдийг голд байгаа хүмүүс барихгүй бол уначихна. Би гол хавьд зогсоод нэгийг нь татаж байхаар болов. За ийм маягтай арай гэж багтаад зогсож байсан чинь мөс дахиж хайлаад тал нь байхгүй. Одоо л хэцүүдхэнэ дээ.

Зарим нь ийм жижиг юман дээр багтахгүйээ больё гэж байхад зарим нь багтанаа гэж үзэж байх жишээтэй. Тэгээд бодож бодож, үзэж үзэж, дээр доороо орон байж их хэцүү байдалд орсон ч гэсэн нөгөө мөсөн дээрээ бүгдээрээ багтчихлаа. Багш тэгсэн их чанга алга ташаад баяр хүргэе, та нар чадлаа гэдгийн. Бид ч юу хийснээ нээх сайн ойлгохгүй багшруу харсан чинь, та хэд энэ жижиг мөсөн дээр ингэж олуулаа багтахын тулд багаар гайхалтай ажиллаж амжилтанд хүрлээ гэж байна.

Хүн болгон өөр, өөрийн санал бодолтой, тэрийгээ хэлдэг нэг нь байхад хэлж чадахгүй дуугүй өнгөрч байгаа нэгэн байсан. Их ярьж байсан ч тэр нь хэрэгжих нь цөөхөн байхад, дуугүй сууж байгаад ганц даацтай үг хэлсэн нь ч бий. Зарим нь бүр хол оччихоод ганцаараа тооцоолоод зогсоод байсан, зарим нь хэлснийг нь л хийе гээд анхааралтай чагнаж гүйцэтгэж байлаа. Тэр нь сайн энэ нь муу байсан гэж хэлэх аргагүй, хүн болгон л энэ даалгаврыг биелүүлэхэд өөр өөр үүрэгтэй оролцсон юм шүү. Тэрийгээ эргэж бодож өөртөө дүгнэлт хийгээрэй гэж хэлж билээ.

Би ч бас нэг дүгнэлтэд хүрсэн дээ.

Та нар бас аливаа ажилд ямар үүрэгтэй оролцож байгаагаа ажиглаж, өөртөө дүгнэлт хийгээрэй.

Үргэлжлэл дараагийн дугаарт...

 

БОЛОВСРОЛ - энэ тухай бичихгүй бол болохгүй нь
Өдрийн мэнд, энэ сэдвээр бичье гэж их удаан бодсын, тэгээд өнөөдөр эхлүүллээ. Монгол улс дахь боловсролын систем гэхээр та бүхэнд юу харагдаж, бодогдож байна?  Миний хувьд ЭМГЭНЭЛ... энэ удаад зөвхөн УБ дахь дээд сургуулиудын тухай дурдах гэсийн. Одоо бараг толгойтой бүхэн дээд сургууль төгсөж дипломны гол болж байна. Манай улс нийт хүн амд ноогдох дээд сургууль төгсөгчдийхөө тоогоор дэлхийд 1-т орлоо. Америкыг энэ үзүүлэлтээрээ ардаа орхичихож. Баярлаад байх зүйл огт биш! Нөгөө талаас нь харвал дээд мэргэжилтэй ажилгүйчүүдийнхээ тоогоор дэлхийд бас тэргүүлчихэж магадгүй гэж бодож байна. Дээд сургууль гэдэг нэр томъёо монголд утгаа алдчихсан гэвэл онох байх. Нэг л сайхан дээд сургуульд сурсан оюутнууд уг чанартаа албан газрын шал угаагаад зогсож байгаа ажаатай ээдээ мэдлэгээрээ ойролцоо очно шүү. Бүтэн 4 жил ээж аавыгаа бас өөрийгөө хууран, багагүй мөнгө төлөн байж сурчихаад үр дүн нь ажилгүй хүн. Тэгээд бас муучгуй нэг дээд сургуулийн дипломтой болхоор баргын хар бор ажил тоож хийхгүй, хийж ч чадахгүй байх. Европт бол ердөө маш энгийн сурч чадах нь дээд сургуульдаа орно, чадахгүй нэг нь эртхэн ажил амьдарлаа хөөгөөд явчихна. Сайн засварчин, өрлөгчин, сувилагч болоол өөрөө нийгэмд хэрэгтэй хүн  ажилтай амьдарчихна.
"БОЛОВСРОЛ - энэ тухай бичихгүй бол болохгүй нь" цааш унших »
Хүн өөрийгөө нээж, танин мэдэхүй
Өдрийн мэнд хүргэе Банжигийн блогчидоо, Сургууль төгсдөг жилээ Парист нэг ийм нэртэй сургалтанд 14 хонгоор явсан юм. Discovering one’s Natural Resources - утгачилвал миний дээр бичсэн гарчиг дөхөх болвуу. Яагаад энэ тухай бичиж байна гэхээр энэ 14 хоногт би маш их зүйлийг ойлгож өөрөөр хардаг болсон болхоор та бүхэнд бас хэрэгтэй болвуу гэж бодлоо. Тэгээд ч бас зарим гишүүд бичихийг хүссэн юмаа. Уул нь би тэхникийн хүн л дээ, гэхдээ сэдвээ сонгохдоо зориуд мэргэжлээсээ хол зүйлийг сонгосын. За тэгээд Парист очлоо, үнэхээр сайхан хот/миний явж үзсэн хамгийн гоё газар/. Сонгосон сэдвээрээ анги болоод хуваагдчихлаа, орон орноос л оюутнууд байнаа. Тэгсэн самбарын өмнө нэг нэгээрээ 1 мин-н дотор өөрсдийгөө танилцуулахаас эхэллээ. Миний ээлж болоод гарлаа, олон танихгүй хүмүүсийн өмнө англи хэлээр, хойлоо хатаад эвгүй сандарч байсан гэж, дөнгөж л яриад эхэлж байсан хонх жингэнээд 1 мин нь болчихож. Өөрийгөө бодлоо ээ чааваас бүтэн нэг минутанд олигтойхон ч өөрийгөө танилцуулж чадахгүй. Дараагын дасгал нь бүгдээрээ ээлжлээд 2, 2 роороо eye contact, монголоор ширтэлцэх. Танихгүй хүний нүдрүү цоо ширтэнэ гэдэг Бүрэг ичимтгий Монгол хүнд хэцүү эхэндээ далдираад, инээгээд хачин юм болж байгаан/бүгд адилхан/. Тэгсэн  5 мин-н дараа бүгд чим чимээгүй болчихсон, бие биенийгээ сайн ажиглаж тэр хүн ямар хүн бэ гэдгийг мэдхийг оролдож байсан. Дараа нь багш тайлбарлахдаа энэ нь хүн биенийгээ таниж мэдэх анхан шатны дасгал гэж байсан. Энийг хийсэний дараа нэлээд чөлөөтөй болоод ирсэн шүү. Дараа нь бие биендээ өөрийнхөө тухай ярьж танилцууллаа. Би нэг Голланд охинтой паар болсын. Тэгсэн багш за сая ярилцсан хүмүүсээ  бусаддаа магтаад сайн талыг нь хэлээрэй гэсэн. Ах таг Nice girl... гэхээс цааш гардаггүй. Тэгэхэд хүнийг муулж, шүүмжлэх их амархан байдаг харин магтаж сайлах ямар хэцүү байдагийг ойлгосон. Ялангуяа монголчууд бид бие биенийгээ хэр магтдаг билээ?
"Хүн өөрийгөө нээж, танин мэдэхүй" цааш унших »
Заавал ярилцах хэрэгтэй сэдэв!!!
Энэ өдрийн мэндийг хүргэе, заавал хөндөж ярилцах хэрэгтэй нэг зүйл сүүлийн хэдэн жил УБ хотод маань газар аваад байнаа. Хотын соёл буюу хотын оршин суугчдын ухамсарын асуудал. Худлаа баахан улс төр, нам ярьсан хүмүүс яс юман дээрээ яг хажууд нь болж байгаа нийгмийн ялзрал, ухамсарын доройтолыг ажиглаж, ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юм алга. Юуг гол нь хэлээд байна гэхээр УБ хот маань ухамсаргүй хүмүүсээр дүүрч гүйцлээ. Бүр юуг нь эхэлж шүүмжлэхээ ч мэдэхгүй байнаа Гэгээн цагаан өдрөөр гудамжинд шээгээд зогсож байгаа хүмүүсийгүү Гарцан дээр зам гаргахгүй дайрчих гээд байдаг бүдүүлэг жолооч нарийгуу Ногоон гэрлээрээ зам гарчихаж мэддэггүй явган зорчигчдыгуу Оочир дугаарт зогсож мэддэггүй малан толгойтнуудыгуу Хаа хамаагүй хог, шүлс, нус цэрээ хаядаг тэнэгүүдийгүү ...
"Заавал ярилцах хэрэгтэй сэдэв!!!" цааш унших »
Шилдэг 10 романтик кино

Өдрийн мэнд,

саяхан нэг сонин дээр үе үеийн шилдэг 10 романтик киног бичжээ. Би тэр жагсаалттай санал нийлэхгүй байгаа учраас миний хувьд 10 шилдэг романтик кинонуудад ямар кино орох вэ гэдгийг бичлээ. Голдуу 90 оноос хойших кинонууд гэдгийг анхаараарай. Тэрнээс өмнөх кинонуудыг үзээгүй тул

дүгнэхийг хүссэнгүй.

1. The Notebook

гол дүрд: Ryan Gosling, Rachel McAdams

2. Titanic

гол дүрд: Lionardo DiCaprio, Kate Winslet

3. Pretty Woman

гол дүрд: Richard Gere, Julia Roberts

4. Ghost

гол дүрд: Patrick Swayze, Demi Moore

5. Sweet November

гол дүрд: Keanu Reeves, Charlize Theron

6. Walk To Remember

гол дүрд: Shane West, Mandy Moore

7. A Walk in the clouds

гол дүрд: Keanu Reeves, Aitana Sanchez-Gijon

8. Serendipity

гол дүрд: John Gusack, Kate Beckinsale

9. Notting Hill

гол дүрд: Hugh Grant, Julia Roberts

10. Wicker Park

гол дүрд: Josh Hartnett, Diana Kruger

нэмэлт Casablanca (энэ кино үзэгч болон шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан учраас нэмж бичлээ)

Үнэхээр романтик кинонууд шүү...

Үзсэн нь санал нийлэх байх, үзээгүй хүмүүст санал болгож байна.

За блогчид маань бас өөрийн шилдэг гэж үзсэн кинонуудаа санал болгоно биздээ.

 

 

(Нийт: 58)