Байгаль орчноо ЯАЖ хамгаалсан билээ бид?
Монгол улсад маань аажмаар нүүрлэж байгаа нэг аюул байна. Та бүхэн санаж байгаа байх нэг хэсэг ундны ус бохирдууллаа энд ч мөнгөн ус асгачхаж тэнд ч усанд химийн хортой бодис хийчихлээ гэж яригдаж байсныг. Тэгсгээд намжсан. Саяхан Монголын нэг кино үзэж байсан, алт ухдаг боосууд ярьж байнаа: Нэг нь - энэ газар шороогоо ухаж алт олборлох чинь байгальд их хортой гэх юм? Нөгөөх нь - хээ цус хуцаж байхгүй юу муусайн юмнууд. Өөрсдөө ухаж чадахгүй болохоор атаархаж байгаан гэж хэлээд ярвайлаа /Цэргийн эрээн хувцастай, том гэдэстэй одоогийн олигархуудын нийтлэг тип/. Тэр хүн байгаль орчноо эргэж нөхөн сэргэхээргүй бохирдуулж байгаагаа мэдэхгүй байна уу эсвэл мэдсэн ч хуц гэж хэлвүү? Юутай ч алттай шороог мөнгөн усаар угааж алтыг нь гаргаж авдгийг захын нинжа мэддэг. Тэр их мөнгөн устай хаягдал шороо хаачив? Манайхан бол ухсан газраа хаячихдаг. Угаасаа ихэнх нь нөхөн сэргээлт хийх чадваргүй компаниуд байдаг. Тэр хавьд ахиж хэзээч ургамал ургаж, ус урсахгүй.
"Байгаль орчноо ЯАЖ хамгаалсан билээ бид?" цааш унших »
Эхнэр 1.0 програм
Асуулт: Өдрийн мэнд, өнгөрсөн жил би Найз охин 1.0 гэдэг програмаа upgrade хийж Эхнэр 1.0 гэдэг хувилбарыг нь суулгасан юм. Гэтэл Эхнэр 1.0 системийн бусад програмд нөлөөлж эхэллээ. Бусад програм болох Шөнийн покер 10.3 болон Пиво 2.5 тэр цагаас ажиллахаа больж, эдгээр програмыг ажиллуулахад систем тэр чигтээ гацаж байна. Эхнэр 1.0 гэдэг програмыг үйлдлийн системээс арилгаж болохгүй юм шиг байна. Буцаад Найз охин 1.0 хувилбарт шилжих гэсэн боловч Uninstall амжилтгүй боллоо.  Хэн нэг нь надад зөвлөгөө өгөөч.
"Эхнэр 1.0 програм" цааш унших »
ҮНЭГҮЙ хэрэглэж болох 3 шилдэг АНТИВИР
Вирус гэдэг зүйлтэй учраагүй блогчин бараг үгүй биз. Эдгээр вирүсээс таны компютерыг хамгаалж, олж устгадаг, ямарч мөнгө төлөлгүйгээр татаад хэрэглэж болох 3 шилдэг, үнэхээр чанартай Антивирыг танилцуулъя. 1. AVG AntiiVirus Free Чехээс гаралтай энэ програм нь ямарч бүртгэл хэрэггүй, Install хийгээд л хэрэглэж болохоороо давуу талтай. Миний хувьд энэ програмыг 7 хоног хэрэглэж үзэж байна. Update хийхдээ үнэгүй хувилбар нь проблемтэй санагдсан. 2. Avast! HOME EDITION Install хийснийхээ дараа бүртгүүлж, бүртгэлийн хугацааг сунгаж байх шаардлагатай. Програм нь өөрөө update хийгээд явчихна. Миний хувьд гэрийн нөхцөлд хэрэглэж болох хамгийн дажгүй антивир гэж бодож байна.
"ҮНЭГҮЙ хэрэглэж болох 3 шилдэг АНТИВИР" цааш унших »
МАТЕМАТИК ТААВАР 2

Нэг хялбархан IQ бодлого байна.

Дараах тоон дарааллын 5 дахь тоо хэд вэ?

1,  2,  6,  42, ???

 

 

Алдаагаа өөрсдөөсөө хай! /ухуулга/
Энэ сонин, сэтгүүл уншихаар Монгол хүн чинь бурхан, Хужа, Солонгосууд чөтгөрүүд юм бишүү! Эд нар монголоос зайлаад өгвөл бид жаргах гээд байна... гэж ирээд л хэлэх хэлэхгүйгээр доромжлохымаа. Юм л болохоор би Чингисийн монгол, Тэнгэр заяатай гэж худлаа орилж байхаар ядаж хог, хирнээсээ салчихдаг болоосой. Ингээд л алдаагаа, буруугаа дандаа бусдаас хайгаад, олж хараад байвал бид яаж хөгжиж дэвшихийн бэ? Биднийг ингээд жалганы үзэлтэйгээ зууралдаад нэг газраа зогсож байх хооронд цаад чөтгөрүүд чинь юм хийгээд, хийсэн юмных нь үр дүн эхнээсээ гараад эхэлчихэж.
"Алдаагаа өөрсдөөсөө хай! /ухуулга/" цааш унших »
МАТЕМАТИК ТААВАР, хариулт

Хариулт:

Өнөөдөр хүүхдийн нас = X, өнөөдөр ээжийн нас = Y.

Тэгхээр X + 21 = Y.

6 жилийн дараа: 5(X + 6) = Y + 6

за энэ 2 үл мэдэгдэгчтэй систем тэгштгэлийг бодъё,

5X + 30 = X + 21 + 6;

эндээс: X = - 3/4.

Tэгэхээр хүүхэд хасах 9 сартай болж байна,

 

Иймд аав яг одоо...

 

За энэ болохгүй зургийг арилгачихлаа.

 

МАТЕМАТИК ТААВАР

Хэрэглээний математик, 97. лекц

Карлын Их Сургуулийн Математикын тэнхимийн профессор Хрицишаковын өгсөн бодлого.

Өнөөдөр ээж охиноосоо 21 насаар ахмад. 6 жилийн дараа охиноосоо 5 дахин илүү настай болно.

Аав хаана байна?

Хариултыг манай блогчид олно гэж найдаж байна. За амжилт хүсье!

Дэлхийн эдийн засгийн хямралыг тайлбарлавал.
Дэлхийд нүүрлээд, надад нөлөөлөөд байгаа эдийн засгийн хямралыг хэдэн үгээр тайлбарлахыг хичээлээ.  Би эдийн засагч биш учраас ямар нэгэн хүнд эдийн засгийн хэллэгийг оруулалгүй энгийн үгээр, өөрийн нүдээр харж, ойлгосноо бичлээ. Хаанаас, яагаад үүсэв? Америкын 2 аварга том Mortgage Bank(үл хөдлөх хөрөнгийн зээл олгогч банк) болох Freddie Mac болон Fannie Mae-н хямралаас эхэлжээ. Аварга том гэсэн учир нь 5.5 триллион $-н хөрөнгөтөй, Америкын ДНБ-ны 40% эзэлдэг томчуул. 2001 онд(New York-н 2 өндөр нурсан жил) америкын эдийн засаг уналтанд орох үед эдгээр банк нь зээлийн хүүгээ 1% болтол буулгажээ. Энэ нь банкны мөнгөний эргэлтийг ихэсгэж, үйл ажиллагааг нь сэргээш хэрэглэсэн мэт идэвхжүүлэв. Ингэж зээлийн хүүг бууруулснаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд жинхэнэ БҮҮМ болж эхэлжээ.
"Дэлхийн эдийн засгийн хямралыг тайлбарлавал." цааш унших »
(Нийт: 58)