Монголчууд тийм баян болцон юмуу эсвэл...
Монголд бизнес эрхэлдэг хүмүүстэй хийсэн ярианаас нэг иймэрхүү юм сонсогдох юм. Монгол хүнийг ажилд авч ажиллуулна гэдэг үнэхээр хэцүү гэж. Ганц хоёр жишээ хэлье: Зундаа хайгуул хийж хөдөөгөөр газар шорооны ажил хийдэг нэг компани байна. Очсон газраасаа уул нь нутгийн индианчуудыг ажилд авдаг байсын(тогооч, хүрзчин, жолооч...), тэгсэн одоо үнэхээр үгээ хэлж байна. Яаж байна гэсэн чинь, шөнөжин архидаж зодолдоод өглөө нь босохгүй 10 цагийн үед дуртай дургүй босоод ганц 2 шороо хаячихаад үдийн хоол гээд суучихна, тэгээд хоолоо идчихээд тамхиа баагуулаал, баагуулаал, шүлсээ хаяал, хаяал нэлээн сууна биздэ. Уул нь 300$-н цалин авдаг гэж байгаан, тэндээ ажилгүй хэвтэж байгаа залуучуудад их мөнгө. Тэгсэн жоохон шаардлага тавихаар ажлаа хаяад явчихдаг. Хэд хоногийн дараа сумын төв орохоор нөгөө залуу нь кармандаа гараа хийчихсэн лааз өшиглөөд харайлгаж байдаг. Ийм хүмүүсийг яалтай билээ? Тогооч гээд бас ядарсан, олон хүүхэдтэй, өрх тэргүүлсэн эмэгтэй юм гээд өрөвдөөд ажилд авна, байхгүй өнөөх нь өдөр шөнөгүй хулгай хийгээд, хамаг хүнсийг нь зөөгөөд дуусгана. Ийм хүнийг удаан ажиллуулж тэсэх үү? Тэгээд өнгөрсөн зунаас УБ-с хүн олоод явъя гээд, 400$-н цалинтай газар шорооны ажил байна гэсэн явах хүн олдохгүй байна гэнээ.
"Монголчууд тийм баян болцон юмуу эсвэл..." цааш унших »
Ёс суртахууны хичээл
Энэ удаа нэгэн гайхалтай багшийнхаа тухай бичье гэж бодлоо. 9-р ангид сурч байхад манай ангид ЁС СУРТАХУУНЫ хичээл орохоор болвоо. Бид эхэндээ гайхаад хэн гээч багш нь юу заах гээд байгаан бол гэж бодов. Тэгсэн нэг буурал толгойтой туранхай хөгшин багш ороод ирлээ. Гаднаас нь харвал их цэвэрч нямбай хүн бололтой, бидэнтэй сайхан мэндлээд өөрийгөө танилцууллаа. Механик Инженерийн Сургуулийн доктор, профессор лут хүн байнаа. Эхэндээ ч хүүхдүүд нэг үл тоосон янзтай сууж байтал тэр хүнийг яриад эхлэхэд өөрийн эрхгүй бүх хүний анхаарал түүнрүү чиглэсэн юм.
"Ёс суртахууны хичээл" цааш унших »
EQ vs. IQ
Өнөөдөр зарим хүмүүсийн төдийлөн мэдээд байдаггүй чухал ухагдахууны талаар бичмээр санагдлаа. INTELLIGENCE - оюун ухаан гэж орчуулж болох байх. Энэ үгний цаана ямар утга агуулагдаж байдаг, юуг хүний оюун ухаан гэж хэлээд байгааг тайлбарлахыг хичээлээ.  Хүмүүс голдуу оюун ухаан гэхээр IQ-тэй шууд холбож ойлгодог. Гэтэл энэ нь дор хаяж 2 том үзүүлэлтээс хамаардаг байх нь. 1. IQ - Intelligence Quotient - хүний хийсвэр сэтгэлгээ болон танин мэдэх чадварыг илтгэдэг хэмжигдэхүүн. Энэ ухагдахууны талаар маш олон ном, томьёо тайлбар байдаг учир дэлгэрэнгүй бичсэнгүй. 2. EQ -Emotional Intelligence Quotient - сэтгэл хөдлөл, мэдрэмжийн чадварыг тодорхойлдог хэмжигдэхүүн гэж хэлж болно. Энэ ухагдахууны талаар нэлээд сүүлийн үед ярьж эхэлсэн бөгөөд хүн гэр бүл, ажил, хамт олон, нийгэмд амжилтад хүрэхэд зайлшгүй чухал хэмжигдэхүүн болох нь тогтоогдсон.
"EQ vs. IQ" цааш унших »
Дэлхийн хамгийн баян Тэрбумтангууд
Форбес сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүс болон хамгийн их алдагдалд орсон тэрбумтангуудын жагсаалтыг гаргажээ. Энд хэд хэдэн их сонирхолтой өөрчлөлтүүд болжээ.  Эдийн засгийн хямралаас болж миллиардаас дээш хөрөнгөтэй хүний тоо 1/3 - р буурсан байна. Ингэснээр 2003 оноос хойш анх удаа тэрбумтангуудын тоо багасжээ. Өнгөрсөн жил дэлхийн хамгийн баян гэсэн өргөмжлөлөө алдаад байсан Bill Gates 40 миллиард долларын хөрөнгөөр эхний байраа эргүүлж авлаа. Гэхдээ 18 миллиард долларын алдагдалтай байсан гэж байгаа. Энэ жил нийт 793 хүн миллиардаас их хөрөнгөтэй гэж тоологдсоны 72 нь эмэгтэй байна. Бас энэ тэрбумтны клубээс 332 хүн хөрөнгө нь буурч хасагджээ. Дэлхийн хамгийн баян 20 хүний тал нь АНУ-н иргэн бөгөөд нийт 359 америк хүн тэрбумаас их хөрөнгөтэй ажээ. Өнгөрсөн жил эхний 10-т үсэрч орж ирсэн Энэтхэгийн тэрбумтан 31.9 миллиардын алдагдлаар оны азгүй тэрбумтнаар шалгарлаа. За ингээд дэлхийн хамгийн баян 10 хүний жагсаалтыг хүргэе:
"Дэлхийн хамгийн баян Тэрбумтангууд" цааш унших »
Би Ямаанд дургүй
Бодлоо л доо. Хүмүүс яагаад сүүлийн үед ямаанд дуртай болоод байнаа гэж... Малчин нэртэй болгон ямаа тэжээгээд, ямаандаа жигтэйхэн хайртай үс ноосыг нь самнаад л тэрэнд нь УИХ-н гишүүд хэдэн арван тэрбумаар нь мөнгө баталж өгөөд л, тэрийг нь харсан хужа нар шүлсээ гоожуулж орж ирээд л сүрэг сүргээр нь ямаа худалдаж аваад л... Монголд бол ер нь ямааны бизнэс цэцэглэж байнадөө.
"Би Ямаанд дургүй" цааш унших »
Бид Монголоороо бахархдаг
Монголоороо бахархаж, нутгаа тэмүүлэх сэтгэл Монгол хүн болгонд минь байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Чехийн засгийн газраас ажилгүй болсон гадаадуудыг буцааж байгаа талаар урд нь мэдээлсэн. Сонирхол татсан зүйл бол энэ арга хэмжээнд Монголчууд маань хамгийн ихээр бүртгүүлж, нутагруугаа сайн дураар буцаж байгаа явдал юм.  Учир нь бусад орнууд болох Вьетнам(нэг ч хүн нутаг буцаагүй), Украин, Африк тивийн орнуудаас ирсэн ажилчид нутагруугаа буцахыг огт бодохгүй, хүсэхгүй байгаа юм. Тэдэнд нутагтаа очоод амьдрал алга бололтой.
"Бид Монголоороо бахархдаг" цааш унших »
Эхний ээлжийн Монголчууд маань нутаг буцлаа.
Өнөөдөр 19.2.2009 - ны өдөр 18 Монгол нутгийн зүг жолоогоо татлаа.   Чех улсад ажиллаж амьдарч байсан Монголчууд маань Дэлхий даяар нүүрлэсэн эдийн засгийн хямралд өртөн ажилгүй болж нэлээд хүнд нөхцөлд байсан юм. Харин Чехийн засгийн газраас авсан арга хэмжээний дүнд эдгээр хүмүүс маань нутаг буцах боломжтой боллоо. Өөрийн саналаар явахаар бүртгүүлсэн хүмүүсийн нутаг буцах замын зардал болон гар дээр нь бэлэн өгөх 500 EU-г Чехийн засгийн газар гаргаж байгаа билээ.
"Эхний ээлжийн Монголчууд маань нутаг буцлаа." цааш унших »
Логик ТААВАР
Нэгэн хүн салаа замын уулзвар дээр иржээ. Нэг зам нь сайхан амьдралд хүргэнэ, нөгөө зам нь үхэлд хүргэнэ.    Тэр салаа замын уулзвар дээр ихэр ах дүү 2 сууж байгаа. Нэг нь үнэн нөгөөх нь худлаа ярьдаг.    Ах дүү 2-с ганцхан асуулт тавих боломжтой. Юу гэж асуувал зөв(амьдрах) замыг мэдэж авах вэ? За амжилт хүсье!
"Логик ТААВАР" цааш унших »
(Нийт: 58)