Эрүүл биед саруул ухаан оршино гэж нэг үнэн үг байдаг.
Хүн эрүүл байх нэг үндэс нь хөдөлгөөн, биеийн тамирын дасгал тогтмол хийх юм.
Хүүхэд байхад Биеийн тамир гэдэг хичээл ордог байсан, хөвгүүд их дуртай охидууд дурладаггүй байсан шиг санаж байна. Би спортод угаасаа нугасгүй хүүхэд байсан, өдрийн талыг байнгын хөдөлгөөнтэй, тоглож наадаж өнгөрөөдөг. Одоо ч спортоор хичээллэсээр л байна. Тэрний хүчээр эрүүл саруул, ажлаа хийгээд явж байна гэж боддог.
Хүний биед хөдөлгөөн яаж нөлөөлдөг, ямар сайн талтай юм бэ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй асуудлыг Google, Wiki дээрээс олоод уншчихаж болох учраас энэ тухай бичсэнгүй.
Хүүхэд залуусаа спортоор хичээллээрэй гэж уриалах гэсэн юм. Ямарч спорт өөрийн гэсэн онцлог, давуу талтай. Хүн өөрөө тэрийг нь биедээ зохицуулж зөв хичээллэх хэрэгтэй.
Одоо жишээ нь манай ажлын 10-н залуугийн 9-нь тамхи татдаггүй бөгөөд ямар нэгэн спортоор хичээллэж байна. Өөртөө анхаарал тавьж, арчаатай байгаагийн илрэл гэж боддог.
Залуучууд бид гүзээгээ унжуулчхаад, пиво уугаад, зурагт гөлрөөд суумааргүй байна шүү. Тэрний оронд орой гараад хагас цаг гүйх, фитнэс ордог юмуу, усанд сэлж болж байна. Ажил ажил гэж гүйсээр эцэст нь дөнгөж 40 хүрээд өвчний үүр болчихдог. Цаг амжихгүй, зав гарахгүй байна гэж зарим нь шалтагладаг.
Завгүй гэдэг залхуу хүний үг. Ер нь завгүй гэдэг үгийг огт хэрэглэхгүй заншчихаж болно.
"Спортоор хичээллээрэй!" цааш унших »