Архийг УХАМСАРТАЙ ууж болох уу?
 Бидний үеийн залуус энэ архи гэдэг хар шуурганд ихэнх нь хэлмэгдсэн байдаг. Архины хор хөнөөл, муу муухайг бүгд хүүхэд байхдаа үзсэн, мэдэрсэн мөртлөө өөрсдөө яагаад архинд орж байнаа гэдэг сонин асуулт гарч ирж байна. Боль битгий гээд хориод байх тусам улам шунаад байна уу гэж хаяа бодох юм.   Энэ бичлэгээр тэртээ тэргүй зөндөө яригдаж, бичигдэж байдаг архины учруулах хор уршиг, бие организм, ухаан санааг доройтуулдаг талаар бичээд илүүц болвуу.  Хөгжилтэй орнуудын жишгийг харж байхад архи дарсыг чөлөөтэй сурталчилж байна, тэрний хэрээр Монгол шиг архиндаа живсэн зүйл үгүй. Тэгэхээр ууж болноо гэхдээ УХАМСАРТАЙ ууж болох уу гэж асуух гээд байгаан.
"Архийг УХАМСАРТАЙ ууж болох уу?" цааш унших »
Сүүлчийн хичээл, дүгнэлт
 Нар хур нь тэгширсэн энэ сайхан наадмын орой цуврал хичээлийнхээ сүүлчийн дугаарыг бичиж сууна.  Энэ хичээлүүдээрээ сурч байгаа болон сургуулиа төгсөөд амьдрал дээр хөл тавьж байгаа залуустаа бага ч гэсэн хэрэгтэй зүйлүүд хүргэсэн болвуу гэж бодож байна.  Ерөнхийд нь нэгтгээд дүгнээд бичвэл бид багаар ажиллах тухай яавал зөв шийдвэр, амжилтад хүрэх талаар мөн өөрийгөө нээж, хөгжүүлэх тал дээр та бүгдтэй санаа бодлоо солилцохыг хичээсэн юм. Хүн өөрийгөө таньж мэдсэнээр зорилго, бодлоо нэгтгэж түүгээрээ бусдад өөрийгөө зөв ойлгуулж, таниулах боломжтой болох юм.  Энэ хичээлээс уншсан зүйлүүдээ практик дээр хэрэглэж байж илүү үр дүнд хүрнэ гэдгийг сануулахад зүйтэй болвуу.
"Сүүлчийн хичээл, дүгнэлт" цааш унших »
Хүнийг сурч, мэдсэнээр нь тодорхойлбол
Сайн байцгаана уу Монголын цоглог залуусаа! Өнөөдрийн хичээл маань маш энгийн мөртлөө бодууштай зүйл байгаа юм. Та өөрийгөө хэр сурч боловсорсон мэдлэгтэй гэж боддог вэ? Энэ асуултад дараах үндсэн 4 хариултыг өгч болох юм.     1. I don't know I don't know - Мэддэггүйгээ мэддэггүй 2. I know I don't know -Мэддэггүйгээ мэддэг 3. I know I know - Мэддэгээ мэддэг 4. I don't know I know - Мэддэгээ мэддэггүй
"Хүнийг сурч, мэдсэнээр нь тодорхойлбол" цааш унших »
Европын нэг орноор аялаад хүмүүсийн ёс заншил, байгалийн сайхантай нь танилцаад ирлээ.
 Энэ өдрийн мэндийг хүргэе! Сүүлийн хэдэн өдөр бичлэг оруулж амжаагүйн учир нь Словак улстай танилцаад ирлээ.  Би ажил дээрээ олон Словак залуустай ажилдаг юм. Тэгээд тэдгээр залуусын төрж өссөн нутгийн талаар их сонирхож, мэдэж авхыг хүсдэг байлаа. Энэ хүсэлтийг минь биелүүлж өгөөчээ гэж хамт ажилдаг залуудаа олон удаа хэлж байсан юм. Харин тэр маань өнгөрсөн 7 хоногт миний хүсэлтийг биелүүлж сайхан аялал зохион байгууллаа. Ажлын газраасаа 4 хүний бүрэлдэхүүнтэй 550 орчим км газрыг туулж зорьсон газартаа хүрч очсон юм. Тэр газар нь хойд Словакын дагуу байдаг Татрын нуруу. Үнэхээр гайхалтай байгальтай Словакуудын бахархал болсон газрыг үзээд миний сэтгэл ч багагүй хөдөллөө.  Ингээд мянга сонссоноос нэг үзсэн нь дээр гэдэг болохоор аяллын явцад буулгасан хэдэн зургийг тайлбартай нь оруулъя.
"Европын нэг орноор аялаад хүмүүсийн ёс заншил, байгалийн сайхантай нь танилцаад ирлээ." цааш унших »
БИ ба БУСАД, хүний үзэл бодол, байр суурь
Нийгэмд амьдарч буй хүн төрөлхтнийг БИ болон БУСАД гэж ангилж болох юм.  Ингэж ангилвал хувь хүнийг өөрийнхөө болон бусдын талаарх үзэл бодлоор нь 4 бүлэгт хуваадаг байх нь. LIFE POSITION 1. I'm OK, You are OK - Төгс хэлбэр 2. I'm OK, You are NOT OK - Өөрийгөө бусдаас өндөрт тавьж, тэднээс зай барих 3. I'm NOT OK, You are OK - Бусдыг дагалдан баясах 4. I'm NOT OK, You are NOT OK - Сэтгэл санааны доройтол
"БИ ба БУСАД, хүний үзэл бодол, байр суурь" цааш унших »
Аливаа зүйл олон талтай.
Хүн өөрийгөө танин нээж танин мэдэхүй хичээл үргэлжилж байна. Энэ удаа хүн болгоны анзаарч мэдээд байдаггүй зүйлийг тайлбарлалаа.   Дээрх зургаас та бүгдэд юу харагдаж байна?  Надад эхлээд цаашаа харсан залуухан эмэгтэй харагдсан дараа нь дахин сайн ажиглавал бас том хамартай эмгэн харагдана. Яг үүнтэй адилаар аливаа зүйл олон янзын төлөв байдал, утга санааг илэрхийлж байдаг. Харин хүн түүнийг олж харж чаддаг байх хэрэгтэй. Ингэж чадсанаар олон асуудлын зангилааг олж, дуусашгүй маргааны төгсгөлийг тавьж чаддаг. Англиар Prospects are different not only one гэсэн зарчим.
"Аливаа зүйл олон талтай." цааш унших »
“Хүн өөрийгөө нээж танин мэдэхүй” үргэлжилж байна.
Энэ өдрийн мэндийг хүргэе! Хэдэн сарын өмнө Хүн өөрийгөө нээж танин мэдэхүй нэртэй цуврал бичлэгээ хийж багагүй хүний талархлыг хүлээж байсан билээ. Харамсалтай нь тухайн семинар дээр ажиллаж байсан материалаа олохгүй байснаас зөвхөн ой ухаанд үлдсэн цөөхөн тэмдэглэлээр хязгаарлагдаж зогссон байсан. Харин саяхан төгсөх курсыхээ хичээлийг ухаж, сонирхож байтал нөгөө хийж байсан материал маань гараад ирлээ. :) Нэлээн хэдэн хуудас юм байна. Ажлынхаа зав чөлөөгөөр орчуулж, эмхэлж цэгцэлж байгаад та бүхэндээ хүргэнээ. Тэр болтол өмнө нь бичиж байсан доорх цувралуудтай танилцах боломжтой юм.
"“Хүн өөрийгөө нээж танин мэдэхүй” үргэлжилж байна." цааш унших »
Бидний гэр Дэлхий ертөнц (гайхалтай кино Youtube дээр албан ёсоор тавигдлаа)
Хүн төрөлхтнийг хэвлийгээсээ төрүүлж Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн гээд сайхан дуу байдаг. Гэтэл хүүхэд нь болсон хүн төрөлхтөн бид Дэлхий ээжийнхээ элэгрүү нь өшиглөж зовоож байгаан биш биздэ?!
Дэлхий ээжгүйгээ хүн төрөлхтөн бид ч байхгүй болно, дэлхий ээжийгээ хайрлаач ээ, хамгаалаач ээ гэсэн санааг энэ кинонд тусгажээ. Өөрийнхөө гайхалтай зургаар алдарт гарсан Артус Бертрандын (Arthus Bertrand) бүрэн хэмжээний кино дэлхий даяар Кино театр болон DVD дээр гарснаас гадна Youtube дээр бүрэн хэмжээгээрээ тавигджээ. Энэ киноны гол зорилго нь хүн төрөлхтөн дэлхий дээрх экосистэмийг хэрхэн эвдэж, нөхөн сэргээгдхээргүй болгож байгаа талаар өгүүлнэ. Энэ кино нь хүн төрөлхтнийг анхааруулахаас гадна ирж болох аюулаас хэрхэн сэргийлэх, сайн талыг бас тусгахыг хичээжээ. Яагаад энэ бүрэн хэмжээний киног үнэгүй тараах болсныг асуухад зурагчин маань Энэ бүтээлийн ашиг нь доллараар бус үзсэн хүний тоогоор хэмжигдэх болно гэж хариулжээ.
"Бидний гэр Дэлхий ертөнц (гайхалтай кино Youtube дээр албан ёсоор тавигдлаа)" цааш унших »
(Нийт: 58)