2009-09-15 19:28:40
Анх 1-р курсээ төгсөөд гадаад явж сурах бодол толгойноос салахаа байлаа. Олон шалтгаан байсан л даа. Гэхдээ хамгийн түлхэц болсон зүйл бол би энд юу сураад байнаа, энэ сургуулийг төгсөөд ямархуу боловсон хүчин болох вэ гэдэгтээ сэтгэл дундуур байсан явдал.
Уул нь дунд сургуулиа төгсөөд ТИС-н дуртай хувиарыг авах эрхээр шагнуулаад өөрийн хамгийн сонирхолтой гэсэн ангидаа орсон юм. Их эрч хүчтэй, урам зориг дүүрэн орж ирээд яваандаа унтарсандаа. Тэмпэнд нь орцон гэхүүдээ, шалгалтын урд өдөр лекцээ харж байгаад л өгчихдөг, шинэ юм сурч хийх боломжгүй, 80-д оны лаборатори, сурах бичиг. Сургуулийн номын сан гэж арай л газар байсан санагддын, хайж хайж нэг орос хэл дээр материал олно доо. Ямар одооных шиг Гүүгле, Вики 2 ах байсан биш. Сургуулиа муулах гэсэн биш ерөөсөө байгаа нь л энэ. Хамгийн сонирхолтой зүйлүүд нь сургууль болон гадуур зохиогдож буй урлаг соёл, спортын арга хэмжээнүүдэд оролцож ангиараа зугаалж наадах байсан даа. хэхэ одоо ч тийм байгаа байлгүй.
Тэгээл хэлээ сайжруулангаа энд тэндхийн сургуульд конкурс, апликэшн өгч яваад Чех, Турк 2-н аль нэгийг нь сонгох болов. Сонголт хийхэд хэцүү байгаагүй учир нь Турк улс лалын шашинтай, стипэнд багтай, ажил хийх боломжгүй, эрэгтэй эмэгтэйгээр нь тусдаа байлгадаг, оюутны байрандаа хоол хийж идэж болдоггүй гээд л олон дутагдалтай санагдаад бас Чехд ирсэн хойноо дуртай мэргэжлээ сонгож болдог гэж сонсоод наашаа ирсэн юм.
Тэр үед 19 настай залуу гадаад паспорт, онгоцны билетээ хэдэн ногоонтой өвөртөлчихсөн чэмдамаа аваад гэрээсээ явж байхдаа их амьдралд хөл тавин, өрх тусгаарлаж байгаагаа хараахан ухаарч амжаагүй байлаа.
"Харьд эрдэм сурхаар явсан нь" цааш унших »
"Харьд эрдэм сурхаар явсан нь" цааш унших »

Ажлын өдөр дуусч байна даа. Баасанд хөгжилтэй бичлэг оруулалгүй уджээ. Ингээд алжаалаа тайлах амралтын өдрүүдэд чинь зориулаад бяцхан хошигнол бичье.
Таны цалин хэр хурдан нэмэгддэг вэ?
Хүн ихтэй нэг автобусанд явж байсан эмэгтэй эргэж хараад
Залуу, надруу наад юмаараа хатгахаа болихгүй бол цагдаа дуудлаа шүү гэхэд
Залуу хариуд нь "Хүүхээ энэ зүгээр миний цалинтай дугтуй байна" гээд инээхэд
"Юу? сүүлийн 10 минутад таны цалинг 3 дахин дэмчихдэг ямар ажил байнаа?!
Кинон дээрээс бид хардаг, асуудал бишдээд, хүндрээд ирэхээр хар хувцастай FBI гэсэн тэмдэгтэй нөхдүүд гарч ирдэг.Тэд гарч ирснээр энд хэн шийдвэр гаргах вэ гэдэг нь тодорхой болж энгийн цагдаа нарын эрх мэдэл хумигддаг.
Яагаад чухам эдгээр эрхэмүүдийн эрх мэдэл тийм өндөрт тавигддагийг сонирхлоо.
Анх 1908 онд ерөнхийлөгч Theodor Roosevelt улс төрийн хуйвалдаанаас дээр зорилготой Мөрдөх газар байгуулах санал гаргаж FBI - Federal Bureau of Investigation гэдэг газрыг байгуулжээ. Зорилго нь хээл хахуулийг таслан зогсоож, зөвхөн нийтийн(ард түмний) эрх ашгийг хамгаалах. (их гоё сонсогдож байгаа биз).
Тухайн үед ерөнхий прокурор хийж байсан Charlese Bonapart(Напалеоны удам) энэ байгууллагыг гардан зохион байгуулж анхных нь даргаар Stanley W. Finch-г томилжээ. Finch нь хүмүүсийн төсөөлж байсан шиг гар буу гарамгай эзэмшсэн Ковбой байсангүй зүгээр Хууль Зүйн Яамны албаны ажилтан байжээ. Түүний шударга, авилгад автдаггүй, амбицтэй, үргэлж дэвшиж, сайжрах эрмэлзэлтэй зан чанар нь эрх мэдэлтнүүдэд таалагджээ.