Нийгмийн амьтад мөн үү?
 Сүүлийн үед нэг юманд эргэлзээд байх боллоо. Монгол хүн ер нь нийгмийн амьтан байж чадах уу? Эсвэл эхнээсээ дуустлаа малынхаа арьсыг буруу харуулж нөмөрчхөөд нүүдэллэж явах ёстой хүмүүс үү гэж.  2.7 сая хүн амтай 1.5 сая км.кв газар нутагтай Монголчууд бид 21. зуунд ганцхан жижигхэн! хотдоо ингэж  багтаж ядан амьдрах олон л шалтгаан байгаа байх. Гэхдээ энэ удаа арай өөр талаас нь харж бичье гэж бодлоо.  Нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг хот маань жинхэнэ хот гэсэн утгаараа хөгжих нь битгий хэл оршин тогтноход бэрх боллоо. Хот хамгийн түрүүнд иргэдийнхээ эрүүл амьдрах орчин, аюулгүй байдлыг бүрдүүлж өгөх ёстой.
"Нийгмийн амьтад мөн үү?" цааш унших »
Баг болон түүний гишүүдийн үүрэг
Залуусаа багаар ажиллаж сурцгаая гэдэг үгийг би хэлэх дуртай, блогийн маань нүүрэн дээр ч уриа нь байгаа.  Багаар ажиллаж сурснаар ямар амжилтад хүрэх талаар өмнөх бичлэгүүддээ оруулж байсан. Одоо тэгвэл энэ амжилттай багийг яаж бүрдүүлэх, зохион байгуулах талаар ярих хэрэгтэй болвуу.  Хамгийн түрүүнд багийн гишүүдийг сонгож, гүйцэтгэх үүрэгийг нь зөв тодорхойлох шаардлага гарна. Энэ талаар Belbin гэдэг хүн ном бичсэн байх юм. Ерөнхий санаа тодорхойлолтуудыг нь доор сийрүүлье. Та багаар ажилладаг мөртлөө багтаа яг ямар үүрэг гүйцэтгээд байгаагаа сайн ойлгоогүй(шинэ санаа оноо их гаргадаг, гэхдээ түүнийгээ дуусгаж чаддаггүй эсвэл бусдыг зохицуулж хувиарлах, алдааг хянаж засах...) явж байвал Белбиний гаргасан дараах ангилал тус болох байх.
"Баг болон түүний гишүүдийн үүрэг" цааш унших »
Мэдэхгүй бол ядаж дуугүй байгаач!
Хүний амьдарч буй нийгэмд мэддэггүйгээ мэддэггүй хүмүүс хамгийн аюултай гэж үздэг.  Тэдгээр хүмүүсийн тоонд ЭМЯ-ны сайд С. Ламбаа, дэд сайд Ж. Цолмон нар орж байгаа юм. Учир нь эдгээр этгээдүүд дэлхий нийтээр тархаад байгаа H1N1 вирус болох гахайн ханиадны талаар "зүгээр л ханиад, сүржигнээд байх зүйлгүй, тусцан байхад гэмгүй" гэх мэт худал, мэргэжлийн хувьд асар хариуцлаггүй мэдэгдэл хэдхэн хоногийн өмнө хийж байсан. Одоогийн байдлаар 4 хүний амь нас хохирч, 374 хүн халдвар аваад байгаа энэ ноцтой халдварт өвчний талаар цагаа олоогүй тэр тусмаа эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа хүмүүсийн хувьд байж боломгүй хариуцлаггүй мэдэгдэл хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй юмаа гэхэд нийт иргэддээ залруулга хийх ёстой гэж бодож байна.
"Мэдэхгүй бол ядаж дуугүй байгаач!" цааш унших »
Баасан болжээ.
  Өнөөдөр чинь Банжиг Гоготой шинээр бичлэг оруулахад тун сайн өдөр юм байх. Тэгээд яаж зүгээр суухуу гээд баасангийхаа буухиаг үргэлжлүүлж байна. Бааранд нэг залуу хүүхэнийг ингэж найрч байна гэнээ.
"Бүсгүй та надтай илбэ хийхүү?"
Хүүхэн: Ямар?
Залуу: Манайд очоод би таньтай унтаад дараа нь та алга болно. ****************************************************************************************************************
"Баасан болжээ." цааш унших »
Монгол залуусын потенциал
Харьд явж эрдэм сурсан нь гэдэг бичлэгээ үргэлжлүүлж байгаан.  Хэлний бэлтгэл гэж газрын тухай дурдаад өнгөрсөн. Энэ удаа тэр сургуулийн талаар болон тэнд сурч байсан олон үндэстний талаар арай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.  Бидний сурч байсан хэлний сургууль нь Карлын Их Сургуулийн/1348 онд байгуулагдсан европын хамгийн эртний их сургуулиудын нэг/ салбар бөгөөд 10000 гаран хүн амтай жижигхэн цэвэрхэн хотод байрладаг. Эндхийн хаад ноёдууд амьдарч байсан, дараа нь дайны үед Германы СС-хан хүртэл хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байсан эртний цайзад сургууль маань байдгийг олж мэдээд ихэд сонирхолтой санагдаж билээ. Доор зурган дээр харагдаж байна.  Рашаан сувиллын хот болохоор цэвэрхэн, цэцэг навч болсон цэцэрлэг ихтэй, ер нь амралтын газар ирцэн юм шиг л санагдаж байлаа. Хүмүүс нь хөгшчүүл голдуу, ааш зан сайхантай, энд тэнд орж гарах болгондоо мэндлээд л инээмсэглээд ер нь дажгүй шүү.
"Монгол залуусын потенциал" цааш унших »
Шилдэгийн шилдэг?
  Монголд удахгүй хуучин оноо үдэж оны шилдгүүдээ шалгаруулж эхэлнэ. Шилдгүүдээ шалгаруулж дуусаад шилдэгийн шилдгүүдээ гаргаж ирнэ.  Оны шилдэг ажилчин, санхүүч, менежер, дарга, цэвэрлэгч, манаач гээл явна шүүдээ. Аль эрт коммунизмтэйгээ дуусах байсан энэ шагнал, цол хэргэм, одон медалийн даллага одоо байх хэрэгтэй ч юмуу мэдэхгүй юм.
"Шилдэгийн шилдэг?" цааш унших »
Бүдүүлэг араншин
Энийг бичье гээд бодоод яваад байсын, өнөөдөр бичиж санаагаа амраая. Хөөш, Хүүе гэдэг бүдүүлэг үгнүүдийг хөгшин залуу, боловсролтой боловсролгүй хэрэглэх юм.  Зүгээр л хүн дуудахдаа хөөш...  Дургүй нь хүрээд зодоон цохион хийх гээд дуудаж байгаа бол ойлгожийно. Тэрнээс зүгээр хүн дуудахдаа эдгээр үгийг хэрэглэдэг бол асар бүдүүлгээ харуулж байгаам шүү дээ.
"Бүдүүлэг араншин" цааш унших »
Баасан болчихож...
Амралтад тань зориулаад хэдэн хошигнол оруулъя.  Шинэхэн гэр бүл болсон айлын эзэгтэй нэгэн хайрцгийг авдрандаа хийгээд энийг хэзээ ч онгойлгож болохгүй шүү гэж нөхөртөө захижээ. Нөхөр нь ч үнэнч байж 40 жилийн дараа тэсэлгүй онгойлгож харжээ. Тэгтэл дотор нь 3 пиавны хоосон шил, 10000$ хэдэн задгай цэнттэй байхыг хараад ихэд гайхжээ. Орой ресторанд лаа асаан романтик байдалд хооллож байгаад эхнэрээсээ асуужээ. Би хэлсэн амандаа хүрч өдийг хүртэл хайрцгийг чинь онгойлгоогүй харин өнөөдөр тэсэлгүй үзлээ. Дотор нь байгаа зүйлийг тайлбарлаж өгнүү гэхэд Эхнэр: би чамайг араар тавих болгондоо нэг шил пиво уугаад шилийг нь хийдэг байсан юм. Нөхөр: энэ олон жил, мөн ч их гадуур дотуур ажлаар явж байсан. Хэрвээ 3 хан удаа араар тавьсан бол гайгүй байна даа уучилж болох юм гэж бодоод, харин тэр 10000$ ямар учиртайг асуухад
"Баасан болчихож..." цааш унших »
(Нийт: 58)