2010-02-08 06:14:56
Сайн уу андууд. Гялс нэг ийм аятайхан санааг оруулмаар санагдаад. Бяцхан тэврэлтээр бие биендээ урам хайрлая гэдэг бичлэгийн үргэлжлэл яг мөн ч юмуу дайрлаг ч дайрцымуу мэдэхгүй ямарч байсан ингээл таарчлаа.
Сүүлийн үед стресс, бухимдал хаа сайгүй газар аваад байна. Ялангуяа Монголд бухимдалтай байх шалтгаан олон байна л даа. Яг ийм байдалтай явжаагаа нэгнээ түрхэн зуур ч баярлуулах юмуу, гэнэтийн бэлэг өгөхөд хэчнээн гоё сэтгэлийг нь засчихдаг билээ.
Яг энэ санааг хэсэг нөхдүүд гайхалтай сэтгээд энд тэнд туршаад яваад байна л даа. Доорх хоёр богино хэмжээний бичлэгийг үзхэд хэлэх гэсэн санаа нь ойлгомжтой болно.
"Хөгжилтэй байх учир жанцан..." цааш унших »
"Хөгжилтэй байх учир жанцан..." цааш унших »

Энэ оны Баасан тодотголтой сүүлийн хошин бичлэгээ орууллаа.
Эхнэр нь нөхрөөсөө асууж байна.
"Чамд миний юу хамгийн их таалагддаг вэ? Хөөрхөн царай эсвэл төгс сайхан бие?"
Нөхөр: Чиний энэ хошин зан л таалагддагдаа...
************************************************************************************************************
Нэг нөхөр Би том бичээч болмоор байна гэдэг байж.
"Том" гэдэг нь юу гэсэн үгийн гэхэд:
Миний бичсэн зүйлийг дэлхийн бүх хүн уншдаг, эмоцтой үйл хөдлөл хийхэд хүргэдэг, хашгирч, гаслаж, уурлаж уйлдаг баймаар байна.
Тэгээд түүний хүсэл биелэж одоо Мicrosoft-д Error message бичдэг ажилтай болжээ.
Ийм л юм болчвуудаа. Энэ 76 тэрбумыг УИХ-н ланжгаруудад өгөхгүй, зүгээр сангийн яамны дансруу орсын байх. Бухимдаж хардах явдал байхгүй гэнээ. Худлаашдээ...
Өмнөх сонгуулиар авсан 500 саяар улс орноо жигтэйхэн хөгжүүлсэн учраас нэмж 500 саяыг баталсан гэж байгаан. Ард иргэдийн амьдрал бахь байдгаараа эсвэл бүр хүнд болсон шиг харагдах юм. Мэдэхгүй юмдаа би ямар тэр УИХ-н ланжгаруудын нүдээр харах биш.
Зарим ланжгарт аягүй хүнд даалгавар өгсөөн, "нэг шөнийн дотор 1 тэрбум төгрөгийг яаж зарцуулах вэ" гэсэн мастер төлөвлөгөө боловсруулах. Базарваань... Ланжгар сэтгэдэг хүмүүст бол амархан байхоо.
Угаасаа 25 саяын босгыг давж орж ирсэн ланжгарууд дээр нь сонгуулийн сурталчилгаа гээд нийт 100 саяыг цацлаа гэхэд эргүүлээд 1 тэрбум. За тэгээд сонгогчдын нүдийг хуурсан хэдэн юм хийнэ л дээ, үсрээд 100 сая, дараагийн сонгуульд 100 саяыг нөөцлөхөд бас л нэлээн юм үлдэхнээ. Энд нөгөө хажуугийн тэндр мэндэрийн илүү дутуу орлого ороогүй явж байгаан. Ингээд бодхоор бүүр камерын өмнө уйлаад, шүлсээ үсчүүлээд гүйх нь аргагүй л юм. Би л тийшээ гарахгүй бол та нар минь даанчдээ...! Бас ланжгар жүжиглэж байгаам шүү.
Та бүхний амралтын өдөрт зориулаад бяцхан хошигнолоо орууллаа.
Үелэх системд нэгэн шинэ элементийг албан ёсоор оруулсан байна.
Элемент: Woman
Тэмдэглэгээ: Wo
Атом масс: 54,5 кг /гэхдээ байгаль дээр 40-200 кг хооронд хэлбэлзэнэ/
Байж болох газар: Олон хүн суурьшсан газар ихээр оршино
Физик шинж чанар:
1. Гадаргуу ихэнхдээ өнгөт материалаар бүрхэгдсэн байдаг
2. Буцлах температур маш доор, гэхдээ ямарч мэдэгдэх шалтгаангүйгээр буцаж хөрдөг
3. Тусгай харьцааны үед амархан хайлдаг
4. Буруу хэрэглэвэл гашуун
5. Цэвэр загвар нь бүдэг ягаан өнгөтэй бөгөөд өөр чанар сайтай загварын дэргэд өнгөө хувиргадаг
6. Сарны цаг тооллоос хамаараад үе давтамжтай тогтворгүй байдалд ордог